Иргэдийн энгийн хэрэгцээнд зориулсан дижитал камер түүх болон үлдэх цаг хугацаа Солонгос улсад тун удахгүй ирэхэд ойрхон болжээ.
2000 оноос эхлэн тус улсын зах зээл дээр гадаадын болон дотоодын дижитал камерууд өрсөлдөж байсан бол Солонгост үйлдвэрлэсэн өндөр үзүүлэлттэй камер бүхий ухаалаг гар утсууд бий болсноор тус улсад энэ зах зээл хаагдахад хүрээд байна. Японы Канон , Никон фирмийн дижитал камерын 20 гаруй загвар Солонгос улсад худалдагддаг бол одоогоор 10 болтлоо багасч , энэ оны эхний хагас жилийн нийт борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.6%-иар буурчээ.
Фээсбүүк сайт гар утсанд байсан зургийг шууд л интернэтэд байрлуулах боломж олгож байгаа нь ч мөн дижитал камерын хэрэглээг багасгаж байгаа ба 3 жилийн өмнө л гэхэд дэлхий даяар 132 сая ширхэг дижитал камер худалдаж байсан бол энэ тоо , он гарсаар 60 сая болтлоо буураад байгаа ажээ.
эх сурвалж: mglradio.com