“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ нийтэд танигдсан П.Анужингийн экс нөхөр буюу “Лайв Энержи групп”-ын захирал А.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Давгадорж болон түүний ах Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нарт одоогоос гурван жилийн хулхидуулж, бизнес хийх орчингүй болсон гэдгээ А.Эрдэнэбат зарласан юм.
А.ЭРДЭНЭБАТ ЯРИХДАА:
“Миний бие одоогоос гурван жилийн өмнө мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Давгадорж болон түүний ах Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай танилцаж, нөхөрлөсөн. Тухайн үед манай төслүүд дээр хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийг надад танилцуулсан.
Тэрхүү хөрөнгө оруулагч нь “Хуан Жу Гэг” киноны гол дүр Хятадын алдарт жүжигчин Жао Вэй-ийн нөхөр Хуан Ёу Лун гэгч аж.
Бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун Б.Эрдэнэбат миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан миний дэр дээр хоёр хувааж тус мөнгийг хийсэн.
Гэвч тус мөнгөнөөс надад ганц ч доллар оногдоогүй. Бүх мөнгийг их аварга Д.Давгадорж болон түүний ах УИХ-ийн гишүүн Д.Сумъяабазар нар захиран зарцуулсан.
Гэтэл Хуан Ёу Лун миний аваагүй 10 сая ам.долларыг 15 сая ам.долларболгон надаас нэхэмжилсэн тул миний бие уг хэргийг хуйвалдаан залилангийн шинжтэй гэж үзэн Монголын хууль хяналтын байгууллагад шалгуулж байна.
Үүний зэрэгцээ гэрээний дагуу уг хэргийг Арбитрийн шүүхэд хянаж байгаа. Миний хувьд их аварга Д.Давгадоржид онц хохирол учруулаагүй байхад хэвлэл мэдээллийг ашиглаж миний эсрэг идэвхитэй пиар явуулж буйд гайхаж байна” гэв.
“Лайв Энержи групп”-ын хувьд 13 жил тасралтгүй уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулсан бөгөөдямар нэг арилжааны банкаас зээл тусламж, тендерт оролцож байгаагүй гэж Б.Эрдэнэбат онцолсон юм.
Эх сурвалж:gereg.mn