ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажлыг зургаадугаар сард дуусгана гэв

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн бичгийн дарга С.Ламбаа ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа. Дэлхий даяар хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа. Түүнтэй адил Монгол Улсын хэмжээнд ч хавдрын өвчлөл буурахгүй байна. Манай улсад жил бүр 5500 орчим хүн хорт хавдартай гэж оношлогддог. Үүний 75 хувь хожуу үе шатандаа оношлогддог байна. Өөрөөр хэлбэл, хорт хавдраар өвчилсөн дөрвөн хүний гурав нь хожуу үедээ оношлогддог гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд хэлж байна.

6aa7d5eafe58f767b8e81125732183fc_x3

Ийнхүү эмнэлэгийн ачаалал жил ирэх тусам нэмэгдэж, өргөтгөлийн барилгыг барих  нь зөв  гэж үзэн  Засгийн газар, Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар ХСҮТ-ийн  өртөтгөлийн барилга барих шийдвэрийг 2011 онд гарч барилгын ажил эхэлсэн ч 2013, 2014 онд улсын төсвөөс ганц ч зоос төсөвлөөгүй байна. Харин энэ онд нэг тэрбум гаруй төгрөг төсөвлөж барилгын ажил эрчимтэй явагдаж байна.

Уг өргөтгөлийн барилга нь А, Б, С блокоос бүрдэнэ. Барилгын А болон Б блокийн дотор заслын ажил хийгдэж байна. С блок буюу туяа эмчилгээний тоног төхөөрөмж байрлах бункер нь нэг давхраас бүрдэх бөгөөд одоо цутгалтын ажил хийгдэж байна. Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Зүр” компанийнханд Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа зургаадугаар сарын 30 гэхэд ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.

Тус өргөтгөл нь зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалттай нийт 4 давхар 5200 м2 орчим талбайтай  бүхий барилга юм. Тус барилгыг ашиглалтад оруулснаар нийт хавдрын 40 орчим хувийг эзэлдэг элэгний хавдрын мэс заслын төв, одоо хамрагдвал зохих өвчтөний тал орчмыг л хамруулж чадаж байгаа туяа эмчилгээний шинэ хэсэг, мөн байнгын хүлээгдэлтэй байгаа хими эмчилгээний тасгийн үйл ажиллагаа өргөжих юм.

Эх сурвалж: Эрүүл мэнд, спортын яам

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …