БНСУ-руу гурван сар аяллын визээр зорчих боломжтой болсноос хойш тус улсыг зорих иргэдийн тоо эрс өссөн. Нөгөөтээгүүр тус улсыг зорьж, ажиллах сонирхолтой залуусын тоо тогтмол нэмэгдэж буй. Харин аяллын визээр зорчсон иргэд тус улсад харлаж үлдэх тохиолдлууд ч их гарах болсон юм. Ингээд тус улсад ажиллаж амьдарч буй залуус элдэв төрлийн хулгай, дээрэм, танхайн хэрэгт холбогдох нь ихэссэн энэ мэт асуудлаас үүдэн тус улсыг зорьсон иргэд хил дээрээс буцах тохиолдол сүүлийн үед ихэссэн байна.
Хил дээрээс буцах гол шалтгаан нь өмнө нь тус улсад зорчиж байхдаа визийн зөрчил гаргасан, эрүүгийн болон захиргааны зөрчилд холбогдсон, хоёр талын аялалын тийз аваагүй, зочид буудлын захиалгаа баталгаажуулаагүй гэх мэтийн үндэслэлүүд байна
Энэ талаар ГХЯ-ны мэргэжилтнээс тодруулахад дараах хариултыг өглөө. “БНСУ-ын аялал жуулчлалын онцгой бүс Чежү рүү аялаж байгаа иргэд хил дээрээс буцах тохиолдол байгаа. Үүнийг зөвхөн Монгол Улсын аялагчдад хамаатуулж ойлгож болохгүй.Бусад орны жуулчдад ч хамаатай асуудал байгаа. Хил дээрээс буцах гол шалтгаан нь өмнө нь тус улсад зорчиж байхдаа визийн зөрчил гаргасан, эрүүгийн болон захиргааны зөрчилд холбогдсон, хоёр талын аялалын тийз аваагүй, зочид буудлын захиалгаа баталгаажуулаагүй гэх мэтийн үндэслэлүүд байна” гэсэн юм.
эх сурвалж:mgl21.mn