Нийслэлийн прокурорын газраас хяналтын харьяа хорих 401, 405, 407, 409 дүгээр ангиудад ял эдэлж буй ялтнуудын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдлыг 2015 он, 2016 оны эхний 3 сарын байдлаар шалгажээ. Шалгалтаар хорих 401 дүгээр ангид 5.1 хувь, 405 дугаар ангид 2.8 хувь, 407 дугаар ангид 0.3 хувь, 409 дүгээр ангид 4.8 хувь байгаа нь хангалтгүй гэж үзжээ. Улмаар үүнийг хорих ангиудын удирдлага, захиргаанаас төлбөрийг барагдуулах тал дээр анхаарал тавьж ажиллахгүй байгаатай холбоотой гэж дүгнэсэн байна.
Мөн хорих ангиудын аж ахуйн үйлчилгээнд ажиллаж буй ялтнууд хэдийгээр ажлын байраар бүрэн хангагдсан боловч ШШГЕГ-ын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн а/268 дугаар тушаалаар батлагдсан “Ялтны хөдөлмөрийн норм, хөлсний үнэлгээг тогтоох журам”-д зааснаар цалин хөлс олгогдохгүй болсон тул ялтны цалин хөлснөөс хохирол, төлбөр цаашид төлөгдөх боломжгүй болж байгаа аж.
эх сурвалж: мэдээ.мн