Хэдийгээр хааяа нэг сархад хүртэхэд сайхан байдаг ч маргааш нь шарталт гэж нэг ширүүн нөхөр гарч ирээд хамаг ажил амьдралыг чинь нурааж орхидог шүү дээ. Тэгэхээр одоо танд хэрхэн санаа муутай ууж бага шартах аргыг зааж өгөе.
Уухаасаа өмнө хэрэгжүүлэх зүйлс:
1. Маш их ус уу
Уусныхаа маргааш цовоо сэргэлэн байхын тулд та шоудхынхаа өмнө ямар нэгэн байдлаар шингэний дутагдалд орох ёсгүй. Архи ууснаар хүний бөөрөнд шингэнийг биед шингээж авахав тусладаг васофрессин хэмээх бодис ялгарахаа больдог ингэснээр хүн энгийнээс 4 дахин илүү шингэн алддаг бөгөөд энэхүү шингэний алдагдал нь шарталтын гол шалтгаан болдог ажээ.
2. Тослог хүнс хэрэглэ
Хоол нь архины шингэх хугацааг удаашруулдаг учир удаан согтоно гэсэн үг. Ялангуяа тослог хүнс нь ходоодны дотоод хананд бүрхүүл үүсгэснээр архийг цусны эргэлтэд орохоос тодорхой хугацаагаар сэргийлж байдаг. Түүнчлэн уух зуураа нэг аяга сүү эсвэл хундага оливийн тос ууж болно.
Ууж байхдаа анхаарах зүйлс:
3. Холиод хэрэггүй
Өөр төрлийн согтууруулах ундаанууд өөр өөр төрлийн найрлага, нөлөөтэй байдаг тийм болохоор олон төрлийн согтууруулах ундаа холилдвол үр дүнд нь тун онцгүй хольц үүсч мэднэ. Нэг төрлөөр дагнаснаар шартах магадлалаа улам л бууруулна.
4. Яарах хэрэггүй
Эрдэмтдийн судалгаагаар эрэгтэй хүн өдөрт 3-4 нэгж, эмэгтэй хүн 2-3 нэгж согтууруулах ундаа хэрэглэх нь зохистой гэж үздэг. Нэг шил шар айраг 2-3 нэгж байдаг бол нэг шил дарс 1,2 нэгж шар айраг болдог байна. Харин эрэгтэй хүний бие цагт 1 л нэгж согтууруулах ундаа шингээх чадалтай байдаг болохоор удаахан ууж дунд нь бага зэрэг завсарлаж өөрийн биедээ ажлаа хийх боломжийг олго. Тэгвэл шартах магадлал чинь улам л буурна
5. Спрайт уу
2013 онд хятадын эрдэмтэд каффейнгүй хийжүүлсэн ундаа уух нь хүний биед согтууруулах ундаа шингээх явцад ихээхэн нэмэртэй байдгийг олж тогтоожээ.
6. Ус уугаад л бай
Эрдэмтэд нэг шил шар айраг уух болгондоо нэг аяга ус ууж байхыг зөвлөж байна. Ингэснээр шар айраг уугаад алдах шингэнээ нөхөж байгаа юм.
Маргааш өглөө нь хийх зүйлс:
7. Жаахан амар
Бага зэрэг унтаж амрах нь таны биед нэлээн хэрэгтэй. Нэг хоёр цаг илүү унтсанаар биед хэрэгтэй амралтаа авч чадна. Гэхдээ ажилтай бол аспирин уугаад л гүйх болж дээ.
8. Ус эсвэл жимсний шүүс уугаад л бай
Та өөрийн биеэ шингэний дутагдлаас хамгаалсан хэвээр л байх хэрэгтэй. Жимсний шүүс, ус эсвэл ногооны шүүс уу. Хамгийн үр дүнтэй ундаа бол бүлээн усаар шингэлсэн нимбэгний шүүс юм.
9. Шарсан талх ид
Энгийн үед цусан дах сахарын хэмжээ буурахад элэг глюкоз ялгаруулж тэнцвэржүүлдэг. Харин уусны дараа бол элэг архийг задлахад илүү анхаараад цусан дах сахарын хэмжээг түр үл ойшоодог учир бие чинь ядарч сульдсан тавгүй мэдрэмж төрдөг.
10. Кофе бас аспирин уу
Аспирин нь архины толгойн өвдөлт үүсгэдэг нөлөөллийг бууруулж өгдөг. Харин кофе нь адреналиныг түр зуур өсгөдөг учир богино хугацаанд эрч хүчтэй болгодог. Гэсэн ч кофе болон өвчин намдаагчийг зэрэг хэрэглэхдээ болгоомжтой байгаарай.
11. Шүршүүрт ор
Хүйтэн шүршүүрт орох нь таны биеийг маш сайхан сэргээх болно.
Эх сурвалж: Шар.мн