Хулгайд алдагдсан телевизор, гар утасны тоог гаргажээ

145991964757049b1fc38adУлаанбаатар хотын цагдаагийн газар ломбардуудтай хамтран хулгайд болон болон дээрмийн хэрэгт алдагдсан гар утас, телевизорын тоог гаргажээ.

Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд он гарснаар 4909 хэрэг бүртгэгджээ. Дээрмийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 22,2 хувиар буурсан, илрүүлэлт 9,8 хувиар өсчээ. Тэгвэл сүүлийн үед хулгайн гэмт хэрэг гаарч, цахилгаан бараа хулгайлах хэрэг буурахгүй байна. Хулгайчид хулгайлсан эд зүйлсээ ломбарданд хямдхан өгдөг байна. Тиймээс Улаанбаатар цагдаагийн газраас ломбарданы үйл ажиллагаа эрхэлж байгаа ажилтнуудтай хамтарч, хулгай дээрмийн замаар орж ирсэн телевизор, гар утасыг тоолж тоог нь гаргажээ. “Гэмт хэрэг илрүүлэлт” арга хэмжээний хүрээнд алдагдсан 1200 телевизор, 1600 гаруй гар утасны тоог гаргаж, гэмт этгээдийг олох илрүүлэх ажлыг хийж байгаа ажээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …