Эхний өдөр 480 жолооч торгуулийн хуудас гэртээ хүлээн авчээ

torguuliin huudas   Иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийт замын хөдөлгөөнд оролцогчдын замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулах үүднээс “ Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 7-р сарын 15 нд А/80 дугаар тогтоолоор баталсан.  Журам хэрэгжсэн эхний өдрийн байдлаар гэхэд нийт 480 жолоочид торгуулийн хуудсыг нь шуудангаар хүргүүлсэн байна.

Энэхүү торгуулийн хуудаст тухайн жолоочийн нэр, хаяг, регистрийн дугаар, дүрэм зөрчсөн байдлыг баримтжуулсан зурагтай байдлаар тусгажээ.

Журам хэрэгжиж эхэлсэн эхний өдрөөсөө ийнхүү олон тооны зөрчил илэрсэн нь жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг баримтлах нь тааруу байна гэж цагдаагийн байгууллага онцолж буй юм. Одоогоор зөрчил илрүүлэх хяналтын камерыг Энхтайваны өргөн чөлөөнд байрлах бүх уулзварт суурилуулаад байгаа юм байна.

Ugluu.mn

О.Байгалмаа

Санал болгох мэдээ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө

Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөллөө. Тодруулбал, инженерийн дэд бүтцийн хүрээнд …