1. Төмсний шүүс
Төмсний шүүс нь төрөл бүрийн витамин болон эрдэс бодисоор баялаг байдаг. Тиймээс хэрчсэн төмсөөр язарсан хэсгээ зүлгэснээр язралтаас салж болно. Зүлгэснийхээ дараа шүүсийг нь арьсан дээрээ хэдэн минут байлгахаа мартаж болохгүй шүү
2. Нимбэгний шүүс
Нимбэгний шүүс нь байгалийн гаралтай цайруулагч юм тиймээс язралтын сорвийг бүдгэрүүлэх үйлчилгээтэй байдаг. Түүнчлэн арьсны үхэжсэн эсүүдийг цэвэрлэдэг учир язралтыг түргэн эдгээхэд тустай. Нимбэгээ дундуур нь хуваагаад л язарсан хэсэгээ үрэхэд болно. Харин шүүсийг нь 15 орчим минут байлгаад бүлээн усаар угааж арилгана.
3. Зуун наст
Зуун наст нь анагаах увидсаараа алдартай. Зуун насны навчийг дундуур нь хуваагаад л язарсан хэсэгтээ үрнэ. Шүүсийг нь 10-аад минутын дараа арчиж цэвэрлэж болно.
4. Какаоны тос
Какаоны тос нь гайхалтай чийгшүүлэх үйлчилгээтэй учир язралтын сорвийг арилгахад ихээхэн нэмэртэй байдаг. Бага зэрэг какаоны тосоор өдөрт хоёр удаа 3 сар орчим массаж хийснээр үр дүнг нь үзэх болно.
5. Өндөгний цагаан
Өндөгний цагаан нь олон төрлийн уураг болон коллагенаар баялаг байдаг. Өндөгний шарыг нь ялгаж аваад цагааныг нь сайтар хутгаж арсан дээрээ түрхэн 15 орчим минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
6. Сахар
Нэг цайны халбага цагаан сахарыг самрын тостой хольж сайтар хутгаад шүршүүрт орохын өмнө язарсан хэсэгтээ түрх. Нэг сарын дараагаас үр дүн нь мэдэгдэж эхлэх болно.
7. Alfalfa
Алфалфа цэцгийн нунтгийг намуу цэцгийн тостой холж зуурмагыг өдөрт гурван удаа арьсандаа массаж хийж шингээнэ.
8. Castor Oil
Энэхүү тосыг арьсандаа түрхээд дээрээс нь халуун жин тавьж 20 минут байлгах нь язралтыг арилгах их сайн арга юм.
9. Оливийн тос
Маш цэвэр оливийн тосоор язарсан хэсэгтээ массаж хийж 30 орчим минут байлгаж тосыг шингээнэ. Ингэснээр оливийн тосны витаминууд арьсанд чинь шингэнэ.
10. Цайны модны тос
Цайны модны тос болон наргил модны самрын тосыг ижил хэмжээгээр холж арьсандаа түрхээд 10 орчим минут байлгааад бүлээн усаар угаана. Энэ нь арьсыг элдэв төрлийн бактер болон үрэвслээс сэргийлэхээс гадна язралтыг анааах увидастай
11. Дасгал хөдөлгөөн
Гэдэсний таталт болон сууж босох дасгал хийж хэвлийн булчинг хөгжүүлснээр арьсны унжилтыг багасгаж язралтыг багасгах нөлөөтэй.
12. Ус
Ус тогтмол уух нь арьсны уян хатан байдлыг хадгалдаг. Тиймээс тогтмол ус ууж дадах хэрэгтэй.