Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах Гадаад харилцааны яамны хашаанд Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн гэрээт нохой устгагч 27 настай Б нохой буудах явцдаа сум алдаж, “Тоyota prius-20” автомашин оносон байна. Тухайн этгээд галт зэвсэг ашиглах эрхгүй байсан тул бууг хураан авч, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Нохой устгалын ажилчид Галт зэвсгийн тухай хуулиар буу эзэмших гэрчилгээ авч, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан байх ёстой. Нийслэлд нохой агнаж устгах тусгай зөвшөөрөлтэй төрийн өмчит нэг, хувийн хоёр компани үйл ажиллагаа явуулдаг. Муур, нохой устгах ажилд 20 гаруй хүн ажиллаж байгаа аж. Эл хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газраас галт зэвсэг эзэмшигчдэд сургалт зохион байгуулж буй юм байна.
эх сурвалж: medee.mn