Моторолла компани нь “Google”-д нэгдсэнээсээ хойш интернэтийн гигантай хамтран гаргаж байгаа анхны гар утсаа бүтээжээ. Уг утасны нэр нь “Moto X” бөгөөд өнөөдөр албан ёсоор танилцуулагдах гэж байна.
“Moto X” гар утас нь тус хоёр компанийн түүхийн шинэ хуудсыг нээж байгаа гэхэд болно хэмээн “Motorolla Mobility” компанийн ерөнхий менежер Одили Гуйнот хэлсэн байна.
4G- LTE сүлжээнд ашиглах боломжтой “Moto X” нь энэ сарын сүүлчээр юм уу, ирэх сарын эхээр АНУ-д 199 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарна. Хэрэглэгчид теле холбооны компанитай хоёр жилийн гэрээ байгуулж лизингээр худалдаж авах боломжтой аж.
“Moto X” утасны үзүүлэлт:
Хэмжээ: 129.3х65.3х5.6-10.4мм
Жин: 130 грамм
Дэлгэц: 4.7 инч, AMOLED (RGB) / HD 720p
Батерей: 2200 mAh
Арын камер: 10MP / LED Flash / 1080p video (30fps)
Нүүрний камер: 2MP 1080p HD video
Үйлдлийн систем: Android 4.2.2
RAM: 2GB
Багтаамж: 16GB стандарт багтаамжтай. “Google Drive”-д хоёр жилийн хугацаатай 50GB хүртлэх зүйл агуулж болно. Bluetooth 4.0 LE + EDR
З.Байгалмаа ugluu.mn