Увс аймгийн Бөхмөрөн сумын Байшинт багийн “Хар бураа” гэдэг газар хээрийн түймэр гарч орон нутгийн иргэд унтраасан боловч дахин гарсан тул сумаас нэмэлтээр 40 иргэн ирж түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Нүхтийн уурхай” гэдэг газар хээрийн түймэр гарч орон нутгийн 22 иргэн, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид унтраахаар ажиллаж байгаа юм байна. Харин Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн Хилийн 0275 дугаар ангийн 57 дугаар отрядын бүсээр ОХУ-аас хилийн 892-895 дугаар тэмдэгтээр хээрийн түймэр орж ирсэнийг аймгийн Онцгой байдал, Баян-Уул суман дахь Хилийн 0275 дугаар ангийн албан хаагчид, орон нутгийн иргэд түймрийг унтраан, түймэр дахин орж ирэхээс урьдчилан сэргийлж манаж байгаа аж.
Эх сурвалж: Zaluu.com