Өнөөгийн залуус ба нийгмийн хөгжил

Ер нь нийгмийн хамгийн том хөдөлгөгч хүчин залуусын тухай ярихгүй өнгөрч болохгүй нь. Тэдний нийгмийн оролцоог сайжруулах удмаар нийгэмд үзүүлэх нөлөөлийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал байдаг. Өнөөдрийн залуус хаана байнаа. Мэдээж тэд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, дэлхийн дайтайд нэрээ дурсган байна. ЭНЭ САЙН МЭДЭЭ. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр амьдралын хүнд бэрхийг туулж яваа өөрийн биендээ ахадсан зовлон тээсэн хүмүүн ч их бий.

images (1)

Залуус алдаа онооны дэнсэн дээр “дэнчигнэж” байна. Өнөөдрийн нийгмийн хөгжлийн залуусийн нүдээр хараад нэг үзээрэй. Тэд гэгээн мөрөөдөл, цайлган бодол, алдаа оноо, амжилт бүтээл, уналт, хугаралт зэргийн бүгдийг агуулан урагшилж л байна. Залуу нас гэдэг чинь идэвхитэй байх 20 хон жилийг л хэлж байгаа юм. 20 хон өвөл, 20 хон халуун зун. Нэг л мэдэхнээ та тэтгэвэрт тогтоолгох дээрээ тулсан байх вий. Гэхдээ таны тэтгэвэрт гарах үед таны үр хүүхэд болсон залуус ниймийг авч явж чадахгүй бол яах вэ. Таны сэтгэл гонсгор үлдэх биздээ. Өнөөдрийн ахмадууд яг тийм сэтгэгдэлтэй байна.

Атга атгаар нь шороо зөөж их бүтээн байгуулалтыг хийж эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлдвэр гээд тэд юм бүрийг барьж босгосон гэгээлэг түүхтэй буурлууд. Харин тэд өнөөдөр сэтгэл дундуур байгын шалтгаан нь та. Өнөөдрийн таны хүчээ өгөн ажиллаж нийгэмдээ төлж байгаа татвар буурлуудын маань цайны сүү болж очиж байна. Харин таныг хөгшрөхийн цагт таны үр хүүхдүүд цайны сүүг таны “өгөх” болно. Энэ мэт гинжин хэлхээ. Бүх түүхийн гэрч, хатуу хөтүү амьдралд нугачан ирсэн ахмадуудыг хүндлэх ёстой.

download

Тухайн үеийн залуус одоогийн ахмадууд эх орноо барьж байгуулж харин одоогийн залуус юу хийх вэ? Бид улам хөгжүүлэх, олон улсад “гарах”, зөв бодлого зөв сэтгэлээр энэхүү замаа “цагаанаар” засах ёстой. Тиймээс залуусын оролцоог нэмэгдүүлж зөв замаар зөв алхахад сэтгэл зүйрхээ зориулах хэрэгтэй байна. Таны өнөөдрийн эхлүүлсэн нэг ажил тэртээх 1000 үйлийн эхлэл болно.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …