Эко системийг эвдсэн түүх

1980 оны 11 сарын 20-ны өдөр Америкийн Пенёр хэмээх нууранд нефтийн хайгуул хийж байсан хvмvvс санамсаргүйгээр маш ноцтой алдаа гаргаж, экосистемийг өөрчилжээ.

3ae2a1aa178cfc3cf51b83dad9980041

Тэд хайгуулын ажлаар өрөмдлөг хийж байхдаа нуурын ёроолд байсан давсны ордыг хөндсөнөөр Пенёр нуурын өнгө төрхийг илт өөрчилсөн юм. Тодруулбал, 35 см орчим хэмжээний нүх үүсч улмаар нүх ангал болон томорч, том хэмжээний эргүүлэг үүсгэжээ. Богино хугацаанд хэмжээ нь томорсон ангал 56 метрийн голчтой аварга том эргүүлэг үүсгэн өрөмдлөгийн машин, 7 ачааны усан онгоц, 260 мянган хавтгай дөрвөлжин метр дэх моддыг хуу хаман соржээ. Мөн тус нуур луу цутгах Делкамбын хоолой ус нь тасалддаг байсан бол хэрэг явдлын дараачаас маш их хэмжээний ус урсах болсон байна.

Төдий удалгүй нуурын цэнгэг усанд экологийн нөхөгдөшгүй өөрчлөлт орон нуурын экосистем бүрэн алдагдаж, давст нуур болж хувирсан байна. Энэхүү хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө “Texaco and Wilson Brothers” өрөмдлөгийн компани 44.8 сая ам.долларын нөхөн төлбөр төлж байжээ.

Эх сурвалж:time.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …