Сайхан болох гэсэн 4000 эмэгтэй хохиров

725114  Японы гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Канебо” компанийн арьс цайруулах тосыг  хэрэглэсэн  4000 гаруй хүний арьсанд цагаан толбо  үүсэж арьс нь үрэвссэн байна. Энэхүү гомдлын дагуу шалгаж үзэхэд “Канебо” компанийн буруу болох нь нотлогдож хэрэглэгчдээсээ уучлал гуйжээ.

“Канебо” компани нь  Тайвань, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улсад тус компани бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг бөгөөд 435 мянган бүтээгдэхүүнээ зах зээлээс татаад байна. Цайруулах тосыг хэрэглэсэн,  шинж тэмдэг илэрсэн хэрэглэгчидэд   компани өөрийн шалгуур дээр үндэслэн эмнэлгийн зардал болон нөхөн олговрыг хэрэглэгчдэд олгохоор төлөвлөөд байгаа ажээ.

000_HKG2004013185371

Ugluu.mn

О.Наранцацрал

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …