Дархан-Уул аймагт Улаанбурханы нийт өвчлөл 1732 болжээ

-11052015-1431302947-1110549474-ulaanburhanДаваа гарагийн шуурхай хуралдаанаар аймгийн НХХ-ээс Улаанбурханы өвчлөлийн тухай мэдээлэл(IV/7-ны 17.00-IV/8-ны 17.00 цаг хүртэл) хийв. Улаанбурханы өвчлөл анх бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд Дархан-Уул аймагт 7 хүүхэд эндсэн харамсалтай мэдээ байна. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар шинээр 6 өвчлөл бүртгэгдэж нийт өвчлөл 1732 болжээ. Улаанбурханы тархалт буурч байгаа хэдий ч өвчилсөн хүүхдүүд хүндэрч байгаа гэж албаны хүн танилцууллаа.

Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шинээр 18 өвчтөн хэвтсэн байна. Одоо байгаа 69 өвчтөнөөс эрчимт эмчилгээнд 10 өвчтөн эмчлүүлж байгаа аж. 51 нь хүүхэд байна.

Дархан- Уул аймгийн хэмжээнд улаанбурханы вакцинд хамрагдах 1468 хүүхэд байснаас одоогоор 59 хүүхэд хамрагдаагүй үлдсэн байна.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх сурталчилгааны материалыг НЭМТ-ийн кабинетуудын гадна байрлуулж, Улаанбурхан өвчний талаар мэдээллийг ХГБХХ, Тээвэр кампани, 5-р цэцэрлэг, Уул уурхайн коллеж, 21-р сургууль зэрэг нийт 5 байгууллагад зөвлөгөө өгчээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …