Том Круз хүүхдүүддээ өв залгамжлуулахаас татгалзжээ

23Холливудын од, 53 настай Том Круз саентологийн урсгалд хэт автагдсан нэгэн билээ. Тэрээр дэлхийн зарим улс орнуудад хориотойд тооцогддог шашны энэхүү урсгалд 25 жил үнэнчээр зүтгэж яваа аж.

Хэвлэлүүдэд мэдээлж байснаас харахад, Том энэхүү шашиндаа хэт үнэнчийн уршгаар түүний хоёр удаагийн гэрлэлт салж сарнихдаа хүрсэн бололтой. Тэр ч бүү хэл, түүний экс гэргий Кэти Холмс Том Крузыг өөрийн охин Суритай уулзахыг хүртэл хориглодог гэнэ. Гэвч иймэрхүү зүйлс Холливудын одыг төдийлөн эмзэглүүлдэггүй бололтой. Түүнд хамгийн чухал нь шүтэн дагадаг шашин нь аж.

Том Круз саентологийн төв байр байрладаг Их Британид шилжин ирж амьдрахын тулд АНУ-д байдаг өөрийн бүх өмч хөрөнгийг зарж борлуулсан гэнэ. Ингэснээр, өөрийн гурван хүүхдийн өв залгамжлах эрхийг үгүй хийсэн аж.

“Том бол өөрийн шашны сүм хийдэд маш үнэнч бөгөөд түүний хөгжил цэцэглэлтэд байнга хандив өгч байдаг. Круз болон тус сүмийн тэргүүн Дэвид Мискевиж нар хатан хааны гэр бүлээс ч илүү нөлөөтэй болохыг хүсдэг. Тэд сүм хийд нь Букингемийн ордноос ч илүү нэр хүндтэй болохыг мөрөөддөг” хэмээн Daily Mail-д өгүүлсэн байна.

Зарим эх сурвалжид мэдээлж буйгаар, Британи дахь байраа засварлахын тулд Том Круз зөвхөн үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулаад зогсохгүй, өөрийн банкны дансуудыг ч хоосолж байгаа гэжээ. Тэрээр энэхүү өгөөмөр зангийнхаа шанд саентологийн нэгэн салбарыг удирдахаар болж байгаа аж.

Дашрамд дурдахад, тэрээр жүжигчин Николь Кидмантай амьдарч байхдаа өргөж авсан Изабелла, Конор хэмээх хоёр хүүхэд, мөн жүжигчин Кэти Холмстой гэр бүл байхдаа төрүүлсэн 9 настай Сури охин гээд гурван хүүхэдтэй бөгөөд саяхан гэхэд, өөрөөсөө 31 насаар дүү, туслах Эмили Томастай гэрлэхээр төлөвлөж байсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …