Инфляци өнгөрсөн сард 1.7 хувьтай гарчээ

1460351231570b30ffebadb

Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас 2016 оны эхнээс тооцсон инфляци өнгөрсөн гуравдугаар сард 1.7 хувьтай гарсан гэж урьдчилсан байдлаар мэдээллээ. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад инфляцийн хурд нь буурчээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард 0.7 хувьтай байсан сарын инфляци гуравдугаар сард 0.5 хувийн өсөлттэй гарчээ. Хөдөө орон нутгаас долоон аймгийн хэрэглээний үнийн индекс улсын дунджаас доогуур байгаа аж. Ялангуяа Баян-Өлгий аймагт инфляцийн түвшин дифляци руу орж, сарын инфляци нь -0.5 хувьтай гарчээ. Харин зарим аймгуудад, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт улсын дундажтай ойролцоо түвшин байсан талаар Улсын Бүртгэл, Статистикийн газраас мэдээллээ.
Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, …