Бейонсе шинэ брэндээ худалдаанд гаргалаа

a9514c032d6c5447original

    Дуучин Бейонсе “Topshop” брэндийн эзэмшигч Филипп Гринтэй хамтран “Topshop Athletic” шинэ спорт брэндийн анхны цуглуулгаа худалдаанд гаргалаа. Тэдний “Ivy Park” цуглуулгад 200 гаруй загвар багтсан бөгөөд Topshop, Nordstrom, Zalando, Net-a-Porter, Selfridges ба Hudson’s Bay Co. гэх зэрэг томоохон дэлгүүрээр худалдаалж буй аж. Бейонсе цуглуулгынхаа талаар “Шинэ түншийн харилцаа эхлүүлж, бие даасан брэнд үүсгэж байгаадаа баяртай байна. Энэхүү спорт брэндийн зорилго нь эмэгтэйчүүдийг дэмжиж, урам өгөхөд оршино. Түүнчлэн тэдэнд өөрсдийнх нь хүч чадлыг мэдрүүлэхийг хүсч байна” хэмээжээ. Тус брэндийн гол зорилтот зах зээл нь эрүүл мэндийн клубт байнга хичээллэдэг, гүйх болон дасгал сургуулилт хийх дуртай, идэвхтэй хүмүүс байх аж. Шинэ загварын цуглуулгад багтсан спорт цээживч, хээтэй хүрэм, дуучны хувийн стилийг шингээсэн бодиг бүтээхийн тулд18 сарын турш боловсруулж бэлэн болгожээ.

Б.Номуун

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …