Дархлаа суларсны анхны шинж тэмдэг нозоорч нойр хүрэх

10-3Хүний биеийн дархлааны систем нь маш нарийн тогтолцоотой. Энэ нарийн механизм бөгөөд гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг аяндаа өөрөө зохицуулж байдаг. Экологийн таагүй орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусын халдвар, ажлын хэт ачаалал, шинэ вирус нь дархлааг амархан алдагдуулдаг.

Дархлаа суларсны анхны шинж тэмдэг нь архаг ядаргаатай болох, амархан эцэж сульдах, нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйтэх, толгой өвдөж, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрнэ.

Дархлааны системийг хэвийн байлгахад хэд хэдэн зүйл чухал нөлөөтэй. Үүнд тухайн хүний эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн боловсрол уг хүний боловсролын хэмжээ туйлын чухал. Дархлалын системийг хэвийн байлгахад:

  • Хэрэв та дархлаагаа сайн байлгая гэвэл өдөрт дөрвөөс таван ширхэг жимс идэх хэрэгтэй. Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч С, Е витамин, каротин маш ихээр агуулагддаг.
  • Оюун санаагаа маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Үргэлж зөв юм бодож, зөв зүйл сэтгэж, зөв үйлдэл хийж байвал идэж уусан хоол нь шингэж дархлалын системийг боловсруулж эсийн явцыг хэвийн болгодог.
  • Хэзээ ч тамхи бүү тат. Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин илүү байдаг. Эрдэмтдийн нотолсноор тамхи нь вирүс олшруулах нөхцөлийг бүрдүүлдэг аж.
  • Стресст автахгүй байхыг аль болох хичээх хэрэгтэй. Байнгын стресс нь дархлааны дайсан юм. Өөртөө учирсан таагүй үйл явдал, ямар нэг эвгүй сэтгэгдлээ цаасан дээр бичиж бай. Ингэх нь дархлалын системийн хамгийн чухал “Т” эсийг сайжруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Харин түүнээ давтан ярих нь хортой ажээ.
  • Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг тавин хувиар бууруулж өгдөг байна.
  • Өөх тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэж бай. Өөх тосыг хааяа хэрэглэх нь дархлааны системийг бэхжүүлэхэд маш тустай. Иймд өөх тосыг ор тас үгүйсгэж болохгүй. Сүүлийн үед монголчууд бидний тэр дундаа нийслэлчүүдийн дархлаа эрс муудаж, элдэв өвчин эмгэгт өртөмтгий болоод байгааг хэн хүнгүй мэдэрч байна. Энэ бүхэн нь агаарын бохирдол, стресс ядаргаа, хүмүүсийн буруу хооллолттой зайлшгүй  холбоотой.

Дархлаа сайжруулах “шилмэл” хүнсний бүтээгдэхүүнүүдээс хэрэглээнд нэн тохирохуйц нь СармисЦайТарагАмтат чинжүү, Шөл/тахиа, үхэр, загасны махтай/, Лууван, Мөөг, Шийгуа, БайцааБууцай,  Брокколи  Арвай ба Овъёос зэрэг болно.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …