Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийг шинээр барьж, байнгын ашиглалтад оруулсантай холбогдуулан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулах үүрэгтэй “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэлээ.
“Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагааг нь зохих журмын дагуу эхлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болорт даалгав. Мөн тус компанийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай явуулахад мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод, дулааны үнэ тарифыг зохих журмын дагуу тогтоож, холбогдох зохицуулалт хийж байхыг Эрчим хүчний хооронд зөвлөлөө.
Дулааны станц, шугам сүлжээг 2014 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллагаанд залган, аймгийн төвийн 41 төсвийн байгууллага, 150 гаруй аж ахуйн нэгж, 1031 айл өрх, нийт 1223 объектыг дулааны эрчим хүчээр өнөөдрийг хүртэл хэвийн, найдвартай хангаж байгаа бөгөөд санхүү, эдийн засгийн хувьд цаашид үр өгөөжтэй, ашигтай ажиллах боломжтой гэж тооцоолсон байна. Одоогийн байдлаар тус станцыг “Ашиглалтын өмнөх захиргаа” хариуцан ажиллаж байгаа юм.