Хувийн өс хонзонгоор байшинг нь галдан шатаажээ

БЗД-ийн 23-р хороонд “Улиастайн .. тоотод байшин шатсан байна” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад, тус тоотод суух 28 настай эрэгтэй Г -ын 8х5м хэмжээтэй өвлийн сууцыг БЗД-ийн 23 хороонд суух 27 настай эрэгтэй Н  гэгч согтуурсан үедээ хувийн өс хонзонгоор галдан шатаасан хэргийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

  153 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх
   153.2.Энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эх сурвалж: zuvsongolt.mn

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …