Гуравдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгаа гарчээ. Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн судалгаагаар Орон сууцны үнийн индекс өнгөрсөн сард 4.5 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн оны эхэн үетэй харьцуулахад -0.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.9 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 16.2 хувьтай гарсан нь өмнөх сараас -0,8 хувиар, оны эхэн үеэс -2.4 хувь, өнгөрсөн оны мөн үеэс-7.8 хувиар буурсан байна.
Хуучин орон сууцны үнийн индекс -2.8 хувьтай гарчээ.Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.8 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нэгдсэн | Шинэ о/с | Хуучин о/с | |
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ | 4.5% | 16.2% | -2.8% |
Өмнөх сартай харьцуулахад | -0.9% | -0.8% | -0.4% |
Оны эхэнтэй харьцуулахад | -0.9% | -2.4% | -1.3% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад | -10.9% | -7.8% | -13.8% |
Судалгаанд шинэ, хуучин нийт 5084 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.
эх сурвалж: shuud.mn