Түлшний үнэ буурч эхэллээ

942891_1030000403737711_3459487007126262674_nШудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас хийсэн хэвлэлийн хурлаар шатахууны зах зээлд голлох үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын жижиглэнгийн үнэ 50-100 төгрөгөөр тус тус буурах боломжтойг мэдээлсэн.
Мэдээлэл хийсний дараа Газрын тосны газраас бидний мэдээллийг үгүйсгэсэн сөрөг мэдээлэл хийсэн. Иймд ГТГ-т яагаад сөрөг мэдээлэл хийсэн талаар тайлбар авахаар албан бичиг илгээсэн.
Энэхүү үнэ бууруулах ажлыг иргэд, олон нийтийн байгууллагууд дэмжиж байгаа. Тухайлбал: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд үнийг бодит байдалд нь тогтоох асуудал дээр дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Үнийг бууруулах ажлын хүрээнд:
– Шатахуун борлуулагч 11 компанид жижиглэнгийн үнийг бууруулах тухай хүсэлт хүргүүллээ.

12986991_1030000417071043_6853373393959531190_n
– “Нефть, хийн үндэсний ассоциаци”, “Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо” ТББ-уудын төлөөллүүдтэй уулзаж, үнийг тодорхой хэмжээнд бууруулахад хамтарч ажиллах талаар хүсэлтээ илэрхийлж, одоогийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Мөн 4 дүгээр сарын 1-нд Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудын үнийн судалгааг шинэчлэн хийлээ.

Энэхүү судалгаанаас харахад “Монсуль” ХХК, “Петрожамп” ХХК, “Тэс петролиум” ХХК-иуд үнээ бодитоор тогтоож, бусдаасаа 80-120 төгрөгөөр хямдаар борлуулж байна.
Үнээ шударгаар тогтоож хэрэглэгчиддээ үйлчилж байгаа дээрх 3 компанийг тус газрын зүгээс “ХЭРЭГЛЭГЧЭЭ ДЭЭДЭЛСЭН ХАМТ ОЛОН”-оор өргөмжилж байна.

ЭЗ-ийн хямралтай энэ үед стратегийн гол бараа болох шатахууны үнийг бодит байдалд нь оруулах ажилд аль ч байгууллагатай хамтарч ажиллахад бэлэн байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …