Сергей Лавровын айлчлал эхэллээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад албаны айлчлал хийж байна ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров манай улсад албан ёсоор айлчлахаар өнөө өглөөний 07.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг Гадаад хэргийн яамны албаны хүмүүс угтан авчээ. Сергей Лавров айлчлалынхаа эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн түүнчлэн хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах юм байна. Үүний дараа албан ёсны хэлэлцээ, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээллэх ажээ.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого” сэдвээр илтгэл тавьснаар түүний айлчлал өндөрлөнө.

zaluu.com

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …