Улаан хэрмийн шороон бумбагар бунхант булшыг музей болгоно

x800Монгол Улсын БСШУЯ Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэх тухай гэрээг Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай өнөөдөр гэрээ байгууллаа.

Талууд төслийн хүрээнд нэн тэргүүнд Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах зорилгыг тавьж байгаа бөгөөд 2016 ондоо багтаан дараах арга хэмжээг авахаар боллоо. Үүнд:

  1. найдвартай цахилгааны эх үүсвэрийг бий болгох,
  2. дурсгалыг хамгаалахад хэрэгцээтэй агаарын зураг болон 3 хэмжээст скайнаар нарийн хэмжилтийн мэдээллийн сан бүрдүүлэх,
  3. геологи, хөрс шорооны судалгааг гүйцэтгэх, ханын зурагт хамгийн их эрсдэл үүсгэж буй ус чийгийг гадагшлуулах сувгийг байгуулах,
  4. бунхант булшны ханын зураг түүний орчин тойрны агаарын хэм, чийгийг тогтвортой хэмд барих дулаан, агааржуулалтын системийг байрлуулах.

Уг төслийн үйл ажиллагаа ирэх 2-3 жил үргэлжлэх бөгөөд тухайн жилүүдэд Монгол Туркийн судлаачид 2016 оны судалгааны ажил дээр тулгуурлан цаашид авран хамгаалах, сэргээн засварлах, музей байгуулах ажлыг төлөвлөн гүйцэтгэнэ.

Шороон бумбагар төслийн санхүүжилтийг Туркийн тал бүрэн хариуцах юм. 

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …