Өнгөрөгч сард бурханы оронд “заларсан” 383 хүүхдийн амийг сайдгүй яамнаас нэхье

Энэ улсын хамгийн чухал асуудал ер нь юу юм бэ ! Зөвхөн өнгөрсөн 3-р сард нас эцэслэсэн гэх 383 хүүхэд бол ирээдүйд 40 хүүхэдтэй 20 анги бүрдүүлэх тооны сурагчид байсан юм. Бодоод үз л дээ, 20 анги дүүрэн шуугилдаж инээлдэх байсан хүүхдүүд зүгээр л нэг сарын дотор хорвоог орхичихоод байхад манай эрх баригчид, дарга нар маань улс төрийн сонгуулийн хэрүүл, албан тушаалын тэмцлээс өөр зүйл юу ч хийхгүй, хамгийн чухал салбар болох Эрүүл мэндийн салбарын сайдаа ч томилж чадахгүй олон сар боллоо.

1448007559564ed787b8423

Энэ улсад ер нь алт мөнгө, албан тушаал чухал юм уу, Монголын ирээдүй эрдэнэт хүмүүс чухал юм уу ? Маш олон жагсаал цуглаан болохыг харлаа. Монгол улсыг аварна л гэнэ, бидний төлөө л гэнэ. Уучлаарай, улс төрийн санхүүжилтээр давхар зорилготой “Хоосон эх оронч” жагсаал хийснээс биш жинхэнэ “Гамшиг” нүүрлэчихээд байхад тэд дуугараагүй, үрээ алдсан хэдэн ээжүүдээс өөр үүнийг ярьж хэлж байгаа хүн тун ховор байх шиг.

e0e9a924da2a1a47big

Монгол улсад бидний мэдэх мэдэхгүй, уул уурхай, улс төр эдийн засгийн олон асуудал бий байх. Харин мэдэхийн дээдээр мэдэх ёстой зүйл бол энэ улсын хамгийн үнэ цэнэтэй зүйл өөрөө “ХҮН” , хүн хүндээ хойчыг залгамжлах бяцхан үрс “Хүүхдүүд” гэдэгтэй маргах хүн үгүй биз. Одоо гутлаа тайлж жагсах шаардлагагүйгээр бяцхан үрдээ бэлдсэн хөөрхөн бойтогнууд эзэнгүй хоцорлоо !

Энэ сард нэмж хичнээн хүүхдийг бурхан буцаагаад явсан юм бүү мэд. Эмгэнэл !

Ч.Ганжавхлан

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …