АНУ-ын эрдэмтэд аливаа хүний бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд юу эерэг нөлөө үзүүлдэг тухай сонирхолтой туршилт хийсэн талаар Planet Today мэдээлсэн байна.
Энэ туршилтад янз бүрийн насны 110 сайн дурынхныг урьж хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлгийн гишүүд зөвхөн бүрэн үнэнийг хэлж, худал хэлэхээс татгалзах ёстой байсан бол, хоёр дахь бүлэгт оролцогчид нь хүссэн үедээ худлаа ярих эрхтэй байсан байна.
Судлаачид өдөр бүр бүх оролцогчдынхоо эрүүл мэндийг үнэлж, оролцогчдын бүх үгсэд полигарфын /polygraph/ шинжилгээ хийж байжээ. Үүний үр дүнд тэдгээр сайн дурын хэвтэж эмчлүүлж байсан хүмүүсийн үнэн ярьж байсан хэсгийнхний бие махбодь болон сэтгэл санааны эрүүл мэнд сайжирсан болохыг тогтоосон байна.
Харин худалч бүлэгт эсрэгээрээ сайжирсан зүйл харагдаагүй гэдгийг тэмдэглэжээ. Өмнө нь эрдэмтэд аль улс хамгийн их хуурамч гэдгийг тодорхойлсон байдаг.
Эх сурвалж: gereg.mn