Будаа угаасан усны гайхамшиг

593fc0af16fba86foriginal

        Цагаан будаа угаасан ус

-Тостой аяга тавгийг будаа угаасан усаар угаавал тос толбо нь амархан арилдаг. Хэрвээ тос, толбо нь тод тогтсон бол дээр нь бага зэргийн цуу нэмээд угаагаарай.

-Бохир хувцасыг будаа угаасан усанд дэвтээгээд угаавал саван хэрэглэхгүйгээр хир буртаг нь арилдаг.

-Будаа угаасан усаар тостой болсон гэрийн ахуйн хэрэгслийг угаавал өнгөлөг сайхан болдог.

-Хэрвээ гэртээ алтан загас тэжээдэг бол загасны савандаа будаа угаасан ус хийвэл загасанд шим тэжээл өгөхөөс гадна савны усыг цэвэр тунгалаг байлгадаг байна.

-Буцалгасан будааны усаар амаа зайлж байвал амны эвгүй үнэр болон амны хөндийн шархлааг засахад сайн байдаг.

        Цагаан будааны шүүс

-Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг учраас арьсанд сайн байдаг.

-Нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй.

        Хийх заавар:

-Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана.

-Будаагаа саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15  минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд  усанд шингэдэг.

-15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин  будаагаа хаях хэрэггүй, хоол хийж болно шүү дээ. Ингэж  гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн  хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа  угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны  шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны  хэрэггүй.

         Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэх нь

Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах,  эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн,  гялалзсан өнгөтэй болно.

         Будааны шүүсийг турахад хэрхэн ашиглах вэ?

Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ.

2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана.

Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.

Санал болгох мэдээ

А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ

“Үе тэнгийн дээрэлхэлт” гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн …