Иргэд мөнгө хүүлэгчдийн гар дээрээс сарын 5-10 хувийн хүүтэй гэх нэрийн дор мөнгө зээлээд, эргүүлээд 50-60 хувийн хүү төлдөг талаар албаны эх сурвалж мэдээллэж байсан.
Ингэхдээ зээл хүсэгчид мөнгө хүүлэгчээс авсан мөнгөө өдөр бүр тогтмол төлөх замаар барагдуулах аман тохироо хийдэг байна. Мөнхүү мөнгөө өдөр бүр бэлнээр нь төлдөг бөгөөд уг зээлийг ихэвчлэн жижиг худалдаа эрхлэгчид авдаг аж. Ийм төрлийн зээлийг ихэвчлэн худалдаа эрхлэгчид барааны эргэлтээ сайржуулах зорилгоор авдаг бөгөөд эргээд асар том эрсдэл хүлээдэг байна.
“Нэг өдрийн зээл” нэртэй энэхүү зээлийн хэлбэрийг холбогдох хуулиараа арилжааны банкууд олгох ёсгүй тул иргэд мөнгө хүүлэх замаар хувиаара олгодог. Гэтэл Хасбанк “нэг өдрийн зээл”-ийн төлөлтийн хэлбэртэй зээлийг холбогдох хууль тогтоомжийг зөрчин олгодог бөгөөд үүнийгээ гэрээн дээр тодорхой заалгүй асуудлыг бүрхэгдүүлдэг байна. Ингэхийн тулд Хас банк зээлдэгчээр “өдөр бүр … төгрөг төлнө” хэмээн гэрээн дээр гараар бичүүлэн, баталгаажуулан авдаг байна.
Тэгвэл мөнгө хүүлэгчид болон нэр бүхий арилжааны банкны энэхүү хууль бус үйлдлийг Өргөдлийн байнгын хорооноос албан ёсоор шалгахаар болжээ. Өчигдөр энэ талаар Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан “Худалдаа эрхлэгчдэд нэг өдрийн зээл нэрээр мөнгө зээлж, их хэмжээний мөнгө хүүлдэг хувь хүн, албан байгууллагуудыг шалгана” гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ асуудлаар Өргөдлийн байнгын хороонд гомдол, хүсэлтүүд ирсээр байгаа гэдийг тодотгосон юм.
эх сурвалж: inder.mn