1. Өөрийгөө өрөвдөх
Хувь заяандаа гоморхож зовлон тоочих нь тун ч арчаагүй нэгний араншин. Болж бүтэх юм ер үгүй шиг түүнд санагдана. Аажмаар хүмүүс (төрөл садан ч гэсэн) залхаж, өрөвдөж хайрлахын оронд зай барьж зугтааж эхэлдэг. Ингэснээр ажилд орох, асуудлыг шийдэх зэрэг таатай бөгөөд ашигтай холбоо сүлбээ тогтоох боломжоо бүрмөсөн алддаг байна.
2. Хэт нарийлах
Байнга үнэ хямдарсан барааны араас хөөцөлдөх, хамт ажиллагсдынхаа цалинд атаархах, үйлчлэгчид цайны мөнгө өгөхөөс дургүйцэх, бүр иймэрхүү газраар шагайх ч үгүй байх, хүүхэдтэй болохоос татгалзах зэрэг нь ядуурлын гол зуршил. Эднээс салах их хэцүү. Хэт нарийлах нь ухаалаг хэмнэлт яагаад ч биш ээ.
3. Бүх зүйлийг мөнгөөр хэмжих
Их мөнгө л баян тансаг амьдралын эх үндэс гэж үнэхээр ядуу сэтгэлгээтэй хүмүүс л боддог байна. Багахан орлоготой ч, аз жаргалтай, баяр хөөртэй амьдарч болно. «Аз жаргалтай амьдрахад маань юу дутуу байна?» гэж өөрөөсөө асуугаад үз.
4. Мөнгөгүй болмогц сандарч тэвдэх
Мөнгөгүй болж байна, мөнгө хүрэхгүй нь гэж айдаг хүмүүс дотроо ядуурлыг программчилж байдаг. Харин өөртөө итгэлтэй хүмүүс ажил олдоно, мөнгөтэй болно гэдгээ мэддэг учир ийм байдалд ордоггүй гэнэ. Мөнгө бол тогтмол хэмжигдэхүүн. Өнөөдөр байхгүй байлаа ч, маргааш бий болно. Үүний тулд өчигдрийнхөөс, уржигдрынхаас бүр илүү хичээх хэрэгтэй гэдгийг ялангуяа баян хүмүүс маш сайн ойлгож авсан байдаг.
5. Олж байгаагаасаа илүү ихийг үрэх
Харсан болгоноо “зээлээр” гээд л аваад байвал өрийн сүлжээнд орооцолдож мултран гарахын аргагүй болно. Нэг зээл нөгөөгөөсөө ямар ялгаатайг ойлгоогүй цагт та баяжихгүй.
6. Дургүй ажлаа хийх
Хэрвээ та сонирхдоггүй, дургүй ажлаа хийж байгаа бол баяжих ямар ч арга байхгүй. Энэ бол таамаглал биш, баримт. Өөрт тохироогүй ажлаа хийж байгаа хүмүүсийг ядуурал, бүтэлгүйтэл дагалдаж байдаг. Эрхэлж буй ажилдаа дур сонирхолтой байж л хүн өсөж хөгждөг, орлого нь ч нэмэгддэг байна.
7. Зожиг ганцаардмал байх
Удам дамжсан баячууд өнөр өтгөн гэр бүлтэй байдгийг та анзаарсан байх. Тэдний хувьд гэр бүл нь хамгийн үнэ цэнэтэй, хамгийн том баялаг болж байдаг. Гэр бүл, эцэг эхээсээ хол хөндий байдаг хүмүүс дотоод сэтгэлийн ядууралд хамгийн түрүүнд өртдөг ажээ.
эх сурвалж: viva.mn