Б.Жагар: Туул голын “амь тасрах” аюулд төрөөс анхаарахгүй бол бид өлсгөлөн зарлах болно

13041490_198433020542999_3989671837709352170_o

 Өнөөдөр “Хатан Туул Голоо Хамгаалах Үндэсний Хөдөлгөөн”-өөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сонсголонгийн гүүрэн дээр хийсэн уг мэдээлэлд  Туул голыг хамгаалахад төр засгаас анхаарч ажиллахыг шаардаж, холбогдох албан байгууллага, хүмүүст шаардах хуудас хүргүүлэхээ мэдэгдлээ. Туул голын тасралт ямар хэмжээнд хүрчихээд байгааг харуулах зорилгоор хийсэн энэхүү мэдээллийн үеэр тус хөдөлгөөнийнхөн  хэлэхдээ “Нийслэлчүүдийн ундны ус болох Туул голын маань амь мөдхөн тасрах аюулд хүрсэн байхад төр засгийн эрх мэдэлтнүүд эрх мэдэл, суудлын төлөөх тэмцлээ түр ч гэсэн хойш тавьж нийтийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгаа энэ асуудалд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Бүх нийтийн тулгамдаж буй энэхүү асуудалд анхаарал хандуулж нэн даруй арга хэмжээ авч ажиллахгүй бол “Хатан Туул Голоо Хамгаалах Үндэсний Хөдөлгөөн”-ий нэр бүхий хүмүүс өлсгөлөн зарлах болно” гэдгээ мэдэгдсэн юм.  12973465_198433073876327_4967162257400429587_o

Х.УгтахUgluu-logo202

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …