Сургууль цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт дууслаа

surguuli tsetserleg  Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар  энэ жилийн сургууль, цэцэрлэгийн засварын ажлын 53 гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж дууслаа. Сурах орчин нөхцлийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ жил нийслэл хотод 80 бага сургууль  шинээр барихаар төлөвлөсөн. Түүнээс гадна одоо байгаа сургуулиудын газар дээр 300 хүүхдийн сургууль нэмж байршуулах, суурьшил үүссэн гэр хороололд 3-6 хашаа чөлөөлж, дэд бүтцийг бие даасан байдлаар шийдвэрлэх,  гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан бүсүүдэд сургууль нэмж барихаар ажиллаж байна.
Гэвч шинээр барихаар төлөвлөж буй сургууль, цэцэрлэгийн ажил газрын асуудлаас болоод удаашралтай байгаа бөгөөд иргэд газар чөлөөлөх тал дээр хойрго хандаж байна гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

ГИХГ:Өнгөрөгч долоо хоногт гадаадын 37 иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд хууль тогтоомж зөрчсөн …