Орхон сумын соёлын өв, түүхийн үзэсгэлэн нээгдлээ

Дархан-Уул аймгийн Музейн хамт олон музейн үзмэр эд өлгийн санг арвижуулах зорилгоор аймгийнхаа дөрвөн сумыг сурталчлах сарын аяныг гуравдугаар сард эхлүүлсэн. Хамгийн эхэнд Хонгор сумынхан түүхэн хүмүүсийнхээ намтар түүх, сумын нутаг дэвсгэрээс олдсон эд өлгийн зүйлсээр үзэсгэлэн гаргаж, Дарханчуудын хүртээл болгосон. Харин энэ удаад /2016.04.15/ Орхон сумын соёлын өв, түүхийн үзэсгэлэн нээгдэж байна.

Нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр оролцож, Орхончуудынхаа түүхээр бахархаж буйгаа илэрхийллээ. Тэрээр Орхон сум нь төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгийн болон мал аж ахуйн чиглэлээр Монгол Улсдаа манлайлж зургаан удаагийн аварга сумаар шалгарсан бахархах түүхтэй, бусдад үзүүлэх өв соёлтой ард түмэн гэдгийг онцоллоо. Энэ бүхнийг Музейд шинээр байгуулсан Орхон сумын үзмэрийн булангаас харж болно гэв.

 Энд Орхон сумаас төрөн гарсан үе үеийн улсын Тэргүүний тариаланч, Аварга ногоочин, Анчин, МУ-ын алдарт уяачдын түүх, монголчуудын бэлгэ ерөөлийн илэрхийлэл болон мэндэлсэн 2 ихэр ботгоны гэрэл зураг гээд олон зүйлийг дэлгэн тавьжээ. Сүүлийн жилүүдэд Орхончуудын бахархал нэгээр нэмэгдсэн нь арлын Японд Сумогоор барилдаж Монгол улс тэр дундаа Дархан-Уул аймаг Орхон сумынхаа нэрийг өндөр гаргаж яваа Озэки Г.Ган-Эрдэнэ билээ. Түүний өмсгөл эдлэл хэрэглэлийг дэлгэн харуулсан нь үзэгчдийн сонирхолыг татаж байсан. Ийнхүү аймгийн Музей нь өөрсдийн үзмэрийн санг арвижуулахын зэрэгцээ аймгийнхаа сумдыг сурталчлах, өв соёлыг хадгалах чиглэлд анхаарч ажиллаж байна. Ирэх тавдугаар сард Шарын гол сум, зургаадугаар сард Дархан сум тус тус үзэсгэлэнгээ гаргаж аймгийн Музейд өөрсдийн буланг байгуулах юм байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …