Залуу захирлууд “Баяцхан зүрхнүүдээ” аврах “амин” тариаг ХӨСҮТ-ийн удирдлагад хүлээлгэн өгөв

13084121_608916919277406_1077858328_n“Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн клуб” ТББ, “Залуу захирлуудын холбоо” хамтран Улаанбурхан өвчнөөр эндэж байгаа хүүхдүүдэд сэтгэлийн дэм болох зорилгоор ”Бяцхан зүрхнүүдээ аюулт өвчнөөс аврая” аяныг эхлүүлж байсан тухай бид мэдээлж байсан билээ. Тэгвэл тэдгээр залуус бид нэгдэж чадвал “хүчтэй” гэдгээ харуулж чадлаа. Учир нь өнгөрсөн бямба гаригт “Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн клуб”, “Залуу захирлуудын холбоо”-ны төлөөлөлүүдийг ХСҮТ-ийн захирал Д.Нямхүү болон эмнэлгийн эмч нар хүлээн авсан юм. Залуучуудын төлөөлөлийнхөн “Улаанбурхан”-ы эсрэг эм тарианаас гадна, эмч эмнэлгийн ажилчдад дархлаа сайжруулах витамин вакусыг хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр тус эмнэлгийн захирал Д.Нямхүү хэлэхдээ: “Улаанбурхан” өвчин газар авах аюулд хүрээд байсан энэ үед Монголчууд халуун сэтгэлийн хандив маш өргөж энэ өвчний эсрэг тэмцэж байгаа нь сайн үйлсийн төлөө бид нэгдэж чаддагаа харуулж буй сайхан хэрэг болж байна. Та бүхэндээ ч гэсэн эмнэлгийнхээ хамт олны өмнөөс  маш их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Манай залуус маш зөв үзэл бодолтой байна. Нийгмийн сайн сайхны төлөө ийн нэгдэж чадаж байгааг хараад бахархах сэтгэл төрж байна. Яг энэ цаг үед вакцин, эм, тарианы хэрэгцээ шаардлага их байгаа учраас та бүхнийхээ сэтгэлийн бэлэг болсон энэхүү үнэтэй эм тариаг бид аль болох “хүнд” байгаа сэхээнийхээ тасагт хүлээлгэн өгөх болно. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь гэр хорооллоос ирж байгаа бөгөөд залуу эцэг эхчүүд тэр бүр хүүхдийнхээ эрүүл мэндэд цаг зав зориулж чадахгүй байгаа нь энэхүү өвчин түгэх эх үндэс нь болж байна гэсэн юм. Түүнчлэн эм тариа авах санхүүгийн боломж нөхцөл муутай байгаа эцэг эхчүүдэд сэтгэлийн дэм болсон энэхүү аян хүрээгээ тэлж та нар шиг олон залуусын санаачилгаар өргөх ханидив туслалцаа бидэнд цаашид ч гарч байгааг нуух зүйлгүйгээр хэлмээр байна гэсэн юм. 13023251_230498740650965_1521183822_n

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …