Ахиж амандаа хийж болохгүй хорт хавдар үүсгэгч 11 хүнс

АНУ-ын Хорт Хавдар Судлалын Хүрээлэнгээс судалгаа хийж дараах хүнсний бүтээгдэхүүнүүд хорт хавдар үүсэх шалтгааныг 60-70 хувь ихэсгэдэг болохыг баталжээ. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг бага хэрэглэх нь хорт хавдараас сэргийлэхээс гадна эрүүл мэндийн бусад асуудлаас сэргийлж чадна гэж тэд зөвлөж байна.

BPA дотортой лааз

Зарим нэг лаазалсан бүтээгдэхүүнүүд BPA дотортой байдаг. Хэрэв та лаазалсан бүтээгдэхүүн авах бол “BPA free /BPA агуулаагүй/” гэсэн бичигтэйг авч хэрэглээрэй.

Утсан бүтээгдэхүүнүүд

Утсан буюу нитрат болон нитрит агуулсан бүтээгдэхүүнүүд нь махыг амттай болгон өнгө оруулдаг хэдий ч хорт хавдар үүсгэдэг байна.

Үржүүлгийн загас

/зүүн гар тал байгалийн загасны мах, баруун гар тал үржүүлгийн загасны мах/

Хоол хүнс ба Ус судлалын судалгаагаар үржүүлгийн загас нь химийн бодис агуулдаг болохыг тогтоожээ. Загас үржүүлгийн газар загасны өвчлөл, усны бохирдол зэргээс хамгаалж химийн бодис хэрэглэдэг нь үүнд нөлөөлдөг байна.

Генийн өөрчлөлттэй хүнс

Генийн өөрлөлттэй хүнс нь хавдар үүсгэх өндөр магадлалтай байдаг.

Гриллдэж шарсан мах

Гриллдэж шарсан мах нь битум үнэрт нүүрсустөрөгчтэй болдог учир хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Устөрөгч агуулсан тос

Устөрөгч агуулсан тос нь үнэр амт оруулж, хадгалах хугацааг нь уртасгахын тулд химийн бодис ашигласан тосыг хэлдэг. Ихэнхдээ түргэн хоолны шарсан төмс, бургерт элбэг байдаг. Та “Тrans fat 0g” гэсэн тос авч хэрэглээрэй.

Шарах шүүгээний попкорн

Энэ бүтээгдэхүүний сав нь perfluorooctanoic-ний (PFOA) хүчилтэй байдаг. Савлах явцад PFOA хүчил цаасанд нь шингэж халаасны дараа попкорнд уусан ходоод руу шууд ордог. Энэхүү хүчил нь хөхний булчирхайн хавдар, төмсөг, түрүү булчирхайн хавдартай болох эрсдлийг нэмэгдүүлдэг.

Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүд

Боловсруулсан бүтээгдэхүүнд дээр дурдсан нитрат болон нитрит агуулагддаг учир их хэмжээгээр хэрэглэвэл гэдэсний хорт хавдартай болдог.

Боловсруулсан элсэн чихэр

Бидний хэрэглэдэг элсэн чихэр цусан дахь өөхийг ихэсгэж триглицеридийн түвшинг нэмэгдүүлж, зүрхний шигдээс, мэдрэлийн системд нөлөөлдөг гэх мэт бусад олон өвчний эх үүсвэр болж эрүүл мэндэд хортой болохыг эрдэмтэд судалж тогтоосон. Мөн  зарим хорт хавдарын эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Газтай болон спорт ундаа

 

Газтай болон спорт ундаанд биенд сайн зүйл гэж байхгүй. Эдгээр ундаанд фруктоз сироп, элсэн чихэр, будаг, бромт ургамлын тос, аспартам болон бусад химийн бодис маш ихээр агуулсан байдаг.

Шар буурцагны уураг

Одоо ургуулж байгаа шар буурцагнуудын 90-95 хувь нь генетикийн өөрчлөлттэй байдаг байна. Америкийн Диабитик Холбоо шар буурцаг нь цусанд шим тэжээл шингэхэд саад болдог гэж анхааруулжээ. Мөн мэдрэлийн систэмийг гэмтээж, бөөрөнд муугаар нөлөөлдөг байна.

Цагаан гурил

Цагаан гурил нь зөвхөн таргалалтын шалтгаан болоод зогсохгүй хорт хавдарт өртөх магадлалыг ихэсгэдэг байна. Учир нь гурилыг шигших тусам чанар нь улам мууддаг ажээ.  Гадаадын улс орнуудад хар гурил цагаан гурилнаасаа илүү үнэтэй байдаг. Өөрөөр хэлбэл байгалиас гаргаж авсан тэр хэвээрээ байх нь хүний биед нэн чухал хэрэгтэй. Иймээс та цагаан гурилыг биш хар гурил сонгоорой.

Эх сурвалж: hiub.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …