Э.Бат-Үүлийн “танхайрал” ба “өртэй” шийдвэрүүд

Хотын дарга Э.Бат-Үүлийн “балаг” тасрахгүй нь. Түүний хийсэн зүйлийг заримыг үнэлэх хүн байхад 100-ны 70 хувь нь эсэргүүцэн байдаг. Хэтэрхий “онцлог” шийдвэр гаргаж байна гэж. Огцом огцом сонин шийдлүүд их ярьдаг гэлцдэг.

kjgjhjgjh

Гэхдээ тэрээр хотын дарга болсноосоо хойш иргэдийг хүлээн авч уулзахаа больсон бөгөөд өөрийн зургаан туслахынхаа хүрээнд ажлаа хийдэг байх. Хотын бөглөрөл, зам харгуйг улсын хэмжээний төсвөөр янзлан засч байгаа нь сайшаалтай. Эдгээр ажлыг л хянаж, хөгжүүлдэг байх.

Үүнийг нь иргэд ч ихээр хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ түүний өөрийнх нь гаргадаг “танхай”, “гудамжны” үйлдлүүд хэрээс хэтэрч байна. Хэн нэг хүн бие биедээ тэр бүр хэлдэггүй айхтар үгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлээд авна лээ. Хэнд зориулан хэлснийг нь мэдэхгүй ч хөгшчүүд “Эрдэнийн “гудамжны” хүү Даврах нь шив дээ” хэмээн ихэд эгдүүцсэн.

1460359021_1451967069_14434924055609f2350b9ad-600x300

Зарим улс төр судлаачид муу муухай хараалын үг сонсох гэж сонгоогүй мэтээр дургүйцлээ илэрхийлсэн. З.Энхболд эдийн засгийн форумын үеэр оймсны хэрэгт уурсан: – Энд ийм хүмүүс орж ирдэг юмуу гэгчлэн “Диваажинд” илтгэл тавьж байгаа мэтээр ярьсан.

Гэтэл нэг үеийн олон жил улс төрийн “тогоонд чанагдаж” байгаа эрхэмүүд нэг их эрдэмтэй мэдлэгтэй “царайлан” бүх эрхээ эдэлдэг ч үнэндээ “гудамжны” зан нь цухалзаад байдаг болтой юм. “Сурсан зүйлийг сураар боодоггүй” гэдэг ардын үг бий. Үүний бодит жишээ байх. Ноён Эрдэнэ хүүхдээ бүрэн хүмүүжүүлж чадаагүй хэмээн иргэд ясыг нь өндөлзүүлэн “ам уралдана”.

Эрдэнэ гуайн хэзээдээ хийсэн “үйлийн үр” юм болдоо Бат-үүл нь гэж “хөрснөө шингэх” аавыг нь өмөөрөх нөхөд ч бий. Ямартай ч танхайрсныхаа хариуд өвгөд буурлаа тайван “амрааж” чадахгүй нь болтой. Хотын асуудлыг яг гаргаахгүй хийж байна уу гэхэд бас л үгүй. Гудамжны хог ачихад хүртэл улс төрийн намын нөлөөтэй болсон энэ үед зургаан туслахынхаа амбицаар л ажиллаж байдаг байхдаа.

Өөрөө нүдгүй, амгүй, чихгүй, мэдрэмжгүй болсон хотын даргын дараагийн захирамж юу байх бол. Асемын зочид ирэхэд томоохон захуудын наймаачид яагаад хоёр өдрийнхөө орлогоор шатах ёстой вэ? Тэгвэл тэдний банкны зээлийг хоёр өдрөөр ”ухрааж” өгөх шийдвэр бас гаргачихаач. Гэхдээ үүнд хотын дарга “хүрэхгүй” л дээ. Нэг бол наймаачдын хоёр өдрийн орлогыг та “өрлөж” үлдэх үү?

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …