Аль хуруунд бөгж зүүх ёстой вэ

x354-q80Эрхий хуруу- Эцэг эх

Долоовор хуруу- Ах, эгч, дvv
Дунд хуруу- Та өөрөө
Ядам хуруу- Заяаны хань
Чигчий хуруу- Vр хvvхэд гэж бодъё.
Тэгвэл яагаад чухам ядам хуруунд хуримын бөгж зvvдэг болсныг мэдмээр байвал та доор өгvvлсний дагуу хийгээд vзээрэй. Та дунд хуруугаа нугалаад алгаа нийлvvл. Ингэхэд таны хуруунууд ч гэсэн нийлнэ. Яг л хоёр гарынхаа алгыг нийлvvлж байгаа юм шиг, гэхдээ дунд хуруу нугалаастай байна гэдгийг битгий мартаарай. Дунд хуруу та өөрөөгэдгийг дахин сануулъя.
Одоо эрхий хуруугаа салгаад vз. Эрхий хуруу эцэг, эхийг төлөөлж байгаа. Хvн төрөх нь vнэн, vхэх нь vнэн учраас эрхий хуруу салж байна. Харин одоо ах эгч, дvvг төлөөлсөн долоовор хуруугаа салгаарай. Хялбархан салж байгаа биз. Тэд ч гэсэн өөрсдийн амьдралыг зохиохоор мөн л танаас салан холдоно гэдгийг энд харуулж байгаа хэрэг юм. Одоо чигчий хуруугаа салгаад vзье. Vр хvvхэд бэлгэдсэн чигчий хуруу ч гэсэн салж байгаа биз. Таны хамгаас илvv хайрладаг vр хvvхэд тань ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт жам ёсоор таныг орхин одно.
Хамгийн сvvлд заяаны ханийн бэлгэдэл болсон ядам хуруугаа салгаад vз дээ. Та ядам хуруугаа огт салгаж чадахгvй байгаадаа гайхаж байна уу? Тийм ээ, зөвхөн заяаны хань бvхий л амьдралын турш тантай хамт байж жаргал зовлонг хуваалцдаг. Тийм учраас таныг хэзээ ч орхидоггvй ядам хуруунд хуримын бөгж зvvдэг болсон домогтой. Vнэнч хайрын тэнгэр таныг мөнхөд ивээг.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …