“Ихэрлүүлэх төсөл”-ийн нээлт боллоо

13010217_1066238870116934_621440894_oДэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Хүнс, Хөдөө аж ахуйн яам хамтарсан шүлхий өвчний ихэрлүүлэх төслийн нээлт боллоо. Төслийн хүрээнд шүлхий өвчний бүсийн лавлагаа лаборатори болох Япон улсын Малын эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори хамтран шүлхий өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх, шинжлэгч эмч нарыг мэргэшүүлэх зэрэг ажлуудыг хийж, хэрэгжүүлэх юм. Тухайлбал,

  1. Мал амьтны шүлхий болон салстын өвчнүүдийн оношлогооны чадавхыг дээшлүүлэх, богино хугацаанд, мэдрэг чанар өндөртэй оношлогооны аргуудыг төв, орон нутгийн лабораториудад нэвтрүүлэх,
  2. Шүлхий өвчний эрсдэл бүхий аймгуудын лабораторийн шинжлэгч эмч нарыг Япон улсад сургах, мэргэшүүлэх,
  3. Шүлхий өвчнийг эмнэлзүйн шинж тэмдгээр эрт илрүүлэх, сэжигтэй тохиолдлын үед дээж авах, илгээх оновчтой аргыг орон нутгийн малын эмч нарт сургах, эзэмшүүлэх,
  4. Шүлхий өвчний судалгааны ажлыг хэвлүүлэх, нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх юм.

Төслийг хэрэгжүүлснээр мал аж ахуйн салбарт эрсдэл дагуулж буй шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, түргэн шуурхай илрүүлэх, улмаар шүлхий өвчний тархалтыг бууруулахад томоохон алхам болж байгаа юм.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …