Монгол Улс анхны хиймэл дагуулаа хөөргөнө

        Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөх гэж байгаа тухай МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэх лабораторийн судлаач багш нар өчигдөр мэдээлэл хийлээ. Анхны NUMSAT-1U бичил хиймэл дагуулыг 2017 оны хавар хөөргөхөөр төлөвлөсөн байна. Олон улсын BIRDS төсөлд Монгол, Япон, Гана, Бангладеш, Нигер зэрэг улс хамтрах аж. Уг бичил хиймэл дагуул нь 400 км өндрөөс 100 м нарийвчлалтай зураг авах, FM437MHz долгионоор мэдээ цацах, хиймэл дагуулын байрлал тодорхойлох, агаарын нягт сансрын туяаг тодорхойлох, газрын станцуудыг олон улсын сүлжээ болгох боломжтой.

Нано хиймэл дагуулыг бүтээх хөөргөх ажлыг Японы Кюүшү технологийн институт хариуцаж, тэнд сурч байгаа Монгол оюутнуудаар хийлгэх аж. Хиймэл дагуул нь 10 см куб хэмжээтэй ба газрын гадаргын өөрчлөлт, байгалийн гамшиг, ой хээрийн түймрийн судалгаанд ашиглах боломжтойгоороо өндөр ач холбогдолтой юм.

Хиймэл дагуул хөөргөхөд нийт 225 мянган ам.доллар шаардлагатай бөгөөд 125 мянган ам.долларыг нь БСШУЯ, Япон улстай хамтран хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслөөс, 50 мянган ам.долларыг нь МУИС-аас гаргахаар болжээ. Харин үлдэж буй50 мянган ам.долларыг олон нийтийн хандиваар бүрдүүлэх шаардлагатай байгаа аж.

 эх сурвалж:unen.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …