Хүмүүс хэлдэгдээ сургуульд сурсан ганц зүйл бол цээжлэх гэж. Хэрвээ та хүмүүсээс хэрхэн юмыг хурдан цээжлэх вэ гэж асуувал дахин дахин давт л гэнэ. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг зарим хүмүүс юмыг харж тогтоодог бол зарим хүн сонсож, өөрөө оролцож байж тогтоодог. Эдгээр алхмуудыг дагаснаар та юмсыг илүү хурдан, илүү үр өгөөжтэйгөөр тогтоож чадна.
Алхам 1: Бэлтгэл
Цээжлэх арга барилаа оновчлохдоо ямар орчинг сонгохоо сайн анхаар. Ихэнх хүмүүст энэ нь анхаарал сарниулах газар болж таардаг. Гэхдээ зарим хүмүүс олон хүнтэй газар сурах сонирхолтой байдаг. Хаана байвал илүү сайн суралцахаа бодоорой.
Ногоон цай ууж эхэл. Судлаачид ногоон цай нь хүний уураг тархийг идэвхжүүлж, ой тогтоолтыг сайжруулдаг гэдгийг тогтоожээ.
Алхам 2: Тогтоох зүйлээ дуу хураагуурт бич
Лекцээс мэдээлэл цээжилж авахыг хичээж байгаа бол энэ арга нь үнэхээр хэрэгтэй. Өөрийн хэрэгтэй гэсэн зүйлсээ дуу хураагууртаа бичээд дараа нь сонс. Хэрвээ илтгэлээ цээжилмээр байвал дуу хураагуурт чанга дуугаар илтгэлээ уншаад дараа нь сонс. Мэдээж сонсоглоороо сурдаг хүнд илүү хэрэгтэй ч энэ нь таныг лекцнээс хурдан хугацаанд хам утга олоход тань тусална.
Алхам 3: Бүх зүйлээ тэмдэглэ
Ой санамжаасаа бүх зүйлийг дахин санахыг хичээж эхлэхээсээ өмнө, мэдээллээ бич, дахин бич. Цээжлэхийг хичээж байгаа зүйлтэй чинь илүү танил болгоход тусална. Бичсэн хуурцагаа сонсонгоо үүнийг хийх нь олон өгөгдөл авахад тань туслах магадлалтай. Энэ нь хамгийн үр дүнтэй цээжлэх арга юм шүү.
Алхам 4: Тэмдэглэлээ ангил
Бүх зүйлээ бичсэн бол одоо төрөлжүүлж ангил. Энэ нь хараагаараа тогтоодог хүнд илүү үр дүнтэй. Төрөл бүрийг өөр өөр өнгөтэй цаасан дээр бичээрэй. Дараа нь санахад ч гэсэн илүү хялбар байдаг.
Алхам 5: Сайн давтаад цогц болго.
Хэсэг бүрийг хэд хэдэн удаа давтаад харахгүйгээр санахыг хичээ. Хэсэг бүрээ цээжилсний дараа сурсан зүйлдээрээ нэмж бөөгнүүл. Энэ нь таны ой санамжнаас хурдан замхран алга болгохгүй. Тэр хэсгээ тогтоох хүртлээ хийгээд л бай ингэснээр та бүхэлд нь амархан тогтоочихно. Нэгийгаа гүйцээгээгүй байж өөр хэсэг рүү бүү ороорой.
Алхам 6: Санаж байгаа зүйлээ бич
Одоо бүхий л хэсгээ санаж чадаж байвал ой санамжаасаа бүхнийг бич. Энэ нь таны сурсан зүйлийг улам бататгана.
Алхам 7: Өөртөө юм уу өрөөл бусдад заа
Хамгийн үр өгөөжтэй арга бол бусдад заах. Бусдад зааснаар таны цээжилсэн зүйл улам батжиж, ой тойноос тань мөддөө гарахгүй.
Алхам 8: Дуу хураагуураа сонс
Гэрийн ажил хийж байхдаа эсвэл машинаа жолоодож байхдаа дуу хураагуураа сонс. Энэ нь сонсголоороо сурдаг хүмүүст илүү тохирдог ч хурдан мартдаг ой санамжинд тань илүү удаан хадгалагдаж үлдэнэ.
Алхам 9: Амралт ав
Эцэст нь бодол санаагаа амьсгаа авхуул. Цээжилсэн зүйлээ бодохгүйгээр хэдхэн минут гарчихаад ир. Ингэснээр яг юу тогтоосноо мэдэж авна мөн цээжлэгдэхгүй байсан хэсгийг тань тогтооход ч тусална.