Б.Цэрэнлхагва: “Бяцхан зүрхнүүдээ аврах” аяныг өрнүүлж байна

1456895596_tseegii

“Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн клуб”-ээс өнгөрсөн гуравдугаар сард “Хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэе” сайн үйлсийн аяныг зохион байгуулсан тухай манай сайтаар мэдээлж байсан. Эргэн санахад Хүүхэд залуучууд сургалт хүмүүжлийн тусгай төвийн 124 хүүхдийг хамруулсан цасны баярыг амжилттай  зохион байгуулсан юм. Харин тус клубын тэргүүн Б.Цэрэнлхагва бяцхан үрсийн амийг авч одох аюулт өвчин “Улаанбурхан”-тай тэмцэх аяныг санаачилан эхлүүлээд байгаа аж. “Бяцхан зүрхнүүдээ аюулт өвчнөөс аварцгаая ” аяныг тус клубынхан “Залуу захирлуудын холбоо”-той хамтран зохион байгуулах гэнэ.

72c744e7cf32644doriginal13023251_230498740650965_1521183822_n Өдрөөс өдөрт нэмэгдэж буй аюулт өвчнөөс бяцхан үрсээ аврах боломж нөхцлийг хайж зохион байгуулагчид ХӨСҮТ-ийн эмчтэй уулзсан аж. Нэг хүүхдийн амь аврахад курс эмчилгээний 3 ширхэг тариа хэрэгтэй аж. Нэг тарианы үнэ 180 мянга бөгөөд 540 мянган төгрөгөөр нэг хүүхдийн амь аврагдах боломжтой юм байна. Тиймээс элэг нэгт Монголын ахан дүүс та бүгдийг энэхүү аянд нэгдэж  өөрийн зүгээс боломжоороо туслаж нэг хүүхдийн амийг аврах энэхүү аянд нэгдэж ханидив цуглуулахыг уриалсан юм. Сэтгэл шингэсэн хүн бүрийн ханидиваас хүүхдийн эм тариа авахаас гадна хүүхдээ сахиж эмнэлгийн гадна хүлээж буй ээж аавуудад халуун цай хоолоор сэтгэлийн дэм өгөхөө ч тэд хэллээ. Зохион байгуулагчтай холбогдох утасны дугаар  99189181.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …