Артерийн даралтыг хоёр гарт хэмжих нь олон хүний амь насыг аврахад туслаж болох юм гэж Их Британийн Экзетерийн их сургуулийн эрдэмтэд батлаж байна.Энэ хоёр хэмжилтийн ялгаа нь хүнд хэлбэрийн шигдээсний шинж тэмдгийг тодорхойлоход тусладаг аж.
Эмч нар артерийн даралтыг өвчтөний хоёр гарт хэмжих хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна. Хоёр хэмжилтийн ялгаа нь хүнд хэлбэрийн шигдээс цаашид даамжирах эрсдэлтэй холбоотой юм. Энэ ялгаа ердөө 5 пункт байгаа тэр өвчтөнд дараачийн 8 жилд зүрхний өвчнөөр нас барах эрсдэл хоёр дахин их байдгийг судлаачид тогтоожээ. Гэвч хоёр гарт хэмжилт хийхийг байнга зөвлөдөг ч, цагт баригдсан эмч,сувилагчид ийм хэмжилт маш цөөн хийдэг байна.
Зүрхний элдэв өвчинтэй хүмүүсийн артерийн даралтыг хоёр гарт хэмжих нь чухал эсэхийг тодорхойлоход өмнөх судалгаа туслажээ. Ингэж хэмжих нь биеийн зүүн юмуу баруун хагасын гол артерийн бөглөрлийн тухай мэдээлэл өгч болох юм. Гэвч зүрх-судасны өвчинтэй болж байна гэсэн онош тавиагүй хүмүүсийн талаар саяхан болтол судалгаа хийгээгүй байна.
Артерийн даралтыг хоёр гарт тогтмолхэмжих ньилүү илэрхий шинж тэмдэг илрэхээс олон жилийн өмнө зүрхний үйл ажиллагааныөөрчлөлтийг цаг алдалгүй илрүүлэх боломжтой энгийн арга гэж үзэх боломжийг саяханы судалгаа харуулж байна.Судлаачид Шотландын 50-иас 70 хүртэл насны 3000 оршин суугчийн артерийн даралтыг хэмжжээ. Судалгаанд сайн дураар оролцсон хүмүүсэрүүл, зүрхний элдэв өвчний шинж тэмдэггүй байсан ч,артерийн даралт ихтэйгээс болоод тэд эрсдэлийн бүлэгт орж байжээ.
Эмч нар артерийн даралтыг хоёр гарт хэмжиж, дараа нь сайн дурынхны эрүүл мэндийн байдлыг нэлээд хэдэн жилийн турш ажигласан байна.Хоёр гарын хэмжилтийн ялгаа нь 5 миллиметрийн мөнгөн усны багана байхад ч,дараачийн найман жилд зүрхний өвчнөөр нас барах эрсдэл бараг хоёр дахин их байжээ.
Хоёр гарын даралтын ялгаа нь сэрэмжлэх дохио болж болохыг дотрын эмчид үзүүлж байсан британийн Девон хотын230 оршин суугчийн дунд явуулсан бага хэмжээний судалгаа харуулжээ.Энэ үзүүлэлт ньөвчтөнд дараачийн 10 жилд нас барж болох зүрх-судасны элдэв аюулт өвчин цаашид даамжирах эрсдэл их байгааг эмчид хэлж өгч байгаа хэрэг юм.
Судлаачид дунджаар 68 настай өвчтөнүүдийг ажиглажээ.Ажиглалт 10 жил үргэлжилж, энэ хугацаанд бараг 100 хүнд шигдээс, харвалт авч, зүрх-судасны бусад өвчинтэй болсон юмуу нас барсан байна.Цусны даралт нь зүрхний агшилтын болон тэлэлтийн даралт гэсэн хоёр тоогоор илэрхийлэгддэг. Баруун болон зүүн гарын агшилтын даралтын хоёр үзүүлэлтийнялгааны пункт бүр нь үхэлд хүргэдэггүй шигдээс болон цус харвалтад өртөх, эсвэл нас барах эрсдэл 5-6%-иар нэмэгдэж байсныг илрүүлж чаджээ. Ингэхдээ эрдэмтэд эрсдэлийн бусад хүчин зүйлийг ч нарийн нягт харгалзан үзсэн байна.
Харин тэтэлтийн даралтын үзүүлэлтийн ялгааны нэг пункт бүр нь энэ аюулыг 9%-иар нэмэгдүүлж байжээ.Британийн эмнэлгийн удирдамжид өвчтөний хоёр гарын даралтыг үзэж, үүнийг үндэслэн цаашдын эмчилгээг төлөвлөж байхыгэмч, сувилагч нартзөвлөдөг ч, олонхи эмч энэ зөвлөмжийг мөрддөггүй гэж судлаачид үзжээ.
Эх сурвалж: Bataar.mn