Байцааны жүүс нүүр царайг толийлгож, залуужуулдаг увидастай. Мөн үсийг намирсан гялтгар болгодогийг төдийгүй хүний биед сайн бүхий л төрлийн оригиналь витамины комплекс болдог аж. Мөн хамгийн үр дүнгээ өгдөг нь зүйл нь илүүдэл жинг хасах явдал юм.
Тэгвэл ид шидийн гэмээр байцааны жүүсийг хэрхэн бэлтгэх вэ?
-Байцаагаа багавтар алимтай холиод шахвал сайхан амттай шар өнгийн жүүс гарна. Мөн луувангийн жүүс нь эмэгтэйчүүдэд их сайн. А витамин ихтэй тул нүүр царай арьс өнгөлөг гоё болгодог юм байна. Луувангаа бага зэргийн алимтай холиод шахаад уухад илүү гоё амттай болно.
Заавал үнэтэй жимсээр жүүс шахаж уух шаардлага байхгүй, гар доорх эдгээр хүнсний ногоо байцаа луувангаар жүүс шахаж ууж заншвал эрүүл мэндэд сайнаас гадна эмэгтэйчүүдийн гоо сайханд ч их сайн нөлөөтэй. Өдөрт нэг стакан байцааны юм уу, луувангийн цэвэр жүүс шахаад уучихсан байхад гоо сайхныхаа ориг витаминыг уучихлаа гэсэн үг.
* Байцаа алим цагаан гааны жүүс
Шахах байцааныхаа 3/1-тэй тэнцэх алимтай, эрхий хурууны чинээ цагаан гааг шахна. Сэнгэнэсэн гоё амттай жүүс гарна.
* Лууван алимны жүүс.
Шахах луувангийнхаа 3/1-тэй тэнцэх алимтай шахна.
Хүүхдэд уулгахад маш тохиромжтой амттай жүүс. Хүүхдийн өсөлт, хараанд сайн.
Алим болон бусад жимс, хүнсний ногооны холимог 100% ийн цэвэр жүүс нь С амин дэмээр баялаг тул дархлааг сайжруулж ханиад томуунаас сэргийлэх ба долоон сартайгаас дээш насны хүүхдүүд хэрэглэнэ.
Эдгээр бүх жимснүүдийг түүхийгээр нь шахах ба шахсан жүүсээ тэр даруйд нь ууна.