Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт болох гэж буйтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, анги, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн Онцгой байдлын газруудыг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагаас 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймаг (Дархан-Уул, Орхон, Төв), нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгов.
Түүнчлэн Ази-европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын үеэр Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газарт байрлан ажиллах штаб, обьектуудад Онцгой байдлын алба хаагчид томилогдон ажиллаж байгаа бол ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан штаб ОБЕГ дээр байрлан, бэлэн байдалд ажиллаж байна.