Австри, Германд, Гитлерийн “Meinkampf” (Миний амь тэмцсэн тулаан -И.Ц.) хѳрѳг бүтээлийг худалдах, унших, хадгалах хориг тавигдсанаас хойшхи мѳчигхѳн хугацаанд судлаачид, нийгэм зүйчид oн жилээр ѳвѳртѳѳ жоорлож байсан холбогдолтой, сонирхолтой материалуудаа боловсруулан, нийтлэл, ѳгүүллээр уншигчдыг пологтуулав. Тэндээс ганц нэгийг гүйлгэн харах явцад, Германы залуу ардчилал мѳхлийн ирмэгт очсон түүхэн баримт, зарим дүгнэлтуүүд байсан нь манайдаа сургамж болохоор зүйл мэт санагдлаа. Германы улс тѳр судлаачид, Ваймарын БНУ мѳхсѳн, сѳнѳсѳн гэж хэзээ ч бичиж байгаагүй, одоо ч бичдэггүй, мѳхѳх шахсан л гэцгээдэг хэвээрээ. Түүхийн бичээст Герман түмний үлдээсэн…politischen Morden zu kaempfen…хэмээх дүгнэлт нь нээрээ л Ваймарын Их гүрнийг мѳхсѳн, сѳнѳсѳн гэсэн утгыг илэрхийлэхгүй, улс тѳрийн хүчирхийлэл хийж, үхлийн ѳмнѳх амь тэмцсэн байдалд улс орноо аваачсан гэдгээр ойлгогдож байна. Оросын эх сурвалжаар тархиа цэнэглэсэн монголын улс тѳрчид, Веймарын БНУ нуран унасан, хѳрѳнгѳтний ардчилал гэгч нь тогтолцооны хувьд ѳѳрийгѳѳ сѳнѳѳсѳн гэсэн ойлголттой явдаг нь маш буруу мэдлэг ажээ. Бүх юм тов тодорхой болсоор байна. Оросын түүхчид, судлаачид тухайлвал, 2012 онд ТГПУ ( Тулын Улсын Багшын Их сургууль-)-иас эрхлэн гаргасан түүхийн сурах бичигт Гибель Веймарской Республики ( Ваймарын БНУ-ын мѳхѳл) гэсэн бүлэг орсон байна. Агониа ( agonia) гэхийг түүхийн хэллэгт оруулан “мѳхѳл” хэмээн утга гажүүлан хѳрвүүлсэн бололтой байна. Гитлерийн Meinkampf-ыг “Mоя борьба” гэж орчуулжээ, болхидуу л юмдаа. Немцүүд, kampf гэдгээр үхэл нүүрлэсэн орчинд амь ѳрсѳн тулалдахыг хэлдэг. Жишээ нь гладиаторуудын тулаан бол Кампф юм. Ваймарын Их гүрний 1933 оны 1 сарын 30-аас ѳмнѳх 5 жилийн түүх бол мѳхлийн ѳмнѳх амь дүйсэн тулаан байсан, гэхдээ Германы ардчилал саатсан болохоос үхээгүй гэж үзсээр ирсэн юм билээ. Түүхэнд тэрээр, ЗАЛУУ АРДЧИЛЛЫН АГОНИА ( agonia) буюу миний чадан ядан орчуулснаар ЗАЛУУ АРДЧИЛЛЫН АМЬ ДҮЙСЭН ТЭМЦЭЛ гэдгээр тэмдэглэгдсэн байдаг. Ваймарын түүх нь Германы ардчилал, түүнийг нугаслах гэсэн санаархалт хийрхүү эх орончдын хооронд ѳрнѳсѳн амь тэмцсэн тулааны түүх юм. Дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд ч Германы ардчилал амьд, чухамдаа агониал байдалд ч амьдарсаар байсан гэдгийг л нотлон хэлээд байгаа юм.
Ваймарын БНУ-ын тухайд бие даасан нийтлэл гарах байх, 80 гаруй жилийн дараа зарим улс оронд түүхийн нѳхцѳл байдал давтагдаж байгаа болохоор аргагүй сонирхол татаж байна. Монголд, Ваймарын ардчиллын түүхийг сонирхон судалдаг, энэ сэдвээр зарим нь эрдмийн цол зэрэг хүртэл хамгаалсан цѳѳн тооны танил залуус байгаа, тэд бас нэмэр хачир ѳх байх гэж горьдож байна. Залуу ардчилал нь үхэх сэхэхийн зааг дээр ирчихээд, тѳр нь хямарч бараг л нуман тулгуурт орчихоод байгаа Молдав улсын иргэн, улс тѳр судлаач Николае Киртоэкэ гэгч…Ваймарын БНУ-ын улс тѳрийн амьдрал Молдавын тѳр засгийн ѳнѳѳгийн тѳлѳв байдалд дүрээрээ буулаа. Хэдэн олигархи баячууд, экстремист хүчнийг санхүүжүүлж, ардчиллын эсрэг турхиран замбараагүй байдлыг бий болголоо. Молдавчууд түүх бичиж байгаа, гэхдээ ямар түүх бичээд байна вэ, ингэхэд?…хэмээн харамсалтайгаар асууж байна.
Монгол улсын тѳрийн удирдлага, нэр хүнд, намуудын дотоод, гадаад зѳрчил, ард түмний ядуурал, нийгмийн ялгарал, Засагаа байн байн унагаад байгаа байдал, утга учиргүй хэрүүл маргаан гээд олон зүйл Ваймарын БНУ-ын түүхийг эргэн сануулж байна. Үхэх үү, амьд үлдэх үү гэсэн зааг дээр ирчихээд байна гэж Ц.Нямдоржийн УИХ-ын танхимд хэлсэн үг, мэдрэмжийн хувьд үнэний талтай. Монголын ардчилал агониал ( үхлийн ѳмнѳх) байдал руу ойртсоор байна. Олигархиуд үгсэн нэгдэж, экстремист бүлэглэл үүсгэн бамбай болгон урдаа барьж, тѳр цагдаа, АТГ-тай тэмцэл явуулж байгаа нь процессыг түргэтгэж байна. Нийгэм бухимдалтай үедээ туйлийн мэдрэмтгий байдаг. Цагдаа руу давшлаад эхэлсэн энүүхэн агшинд гэхэд л гэмт хэрэг огцом ѳсч байгааг бид ажиж байна. Цагдаа руу дайрч, элдвээр доромжилж явдаг ухамсар мѳчиг хүмүүст ѳгѳѳш болж байна. Тэрнээс ч цааш юм мэдрэгдэж байна. Олигархиуд ѳѳрсѳддѳѳ зориулж эрх зүйн орчин үүсгэж байгаа нь цагийн байдал ноцтой болсныг гэрчилнэ. Хуулийн эсрэг олигархийн тэмцэл тѳгсгѳл рүүгээ хандаж байгаа гэвэл туйлийн хариуцлагагүй дүгнэлт болно, тэмцэл кампф байдлаар үргэлжилж байна.
Ваймарын БНУ-ыг агониал байдалд оруулсан үндсэн 6 шалтгааныг тодруулан заасан байдаг юм билээ. Сүүлийн үеийн судлаачид болохоор…тэр хэдэн үндэслэл бол үнэний хувьтай, гэхдээ гол нь бүх шалтгаанууд нэгэн цаг үед давхцсанд байгаа юм, хамгийн гол шалтгаан нь цагт нь консенсус хийж чадаагүйгээс л болсон…гэж бичицгээж байна. Консенсус бол манай улс тѳрчдийн яриад байгаа тохиролцолоос ялгаатай ойлголт. Энэ тухай би дурсаж байсан санагдана. http:// sonin.mn/blog/tserenkhuu/59680 Тохиролцол бол буулт хийн зѳвшилцѳх, хуйвалдахыг хэлнэ, консенсус бол ерѳнхий зарчмаа барин, харилцан ойлголцохыг хэлнэ. ЕРѲНХИЙ ЗАРЧИМ нь Монгол улсын нийтлэг эрх ашиг мѳн, цаашдаа ч байх ёстой зүйл. Хувийн сонирхолд зохицуулж нийтлэг эрх ашгаа унaгаж байгаа нь туйлийн зарчимгүй, хариуцлагагүй үйлдэл мѳн. Энэ бол сонгуулийн угтал ажиллагаа, шоу тоглолт аль нь ч биш, тѳѳрѳгдѳх хэрэггүй. Харин бодитойгоор ѳрнѳж буй процесс, ирж яваа аюул гэж үзвэл таарна.
Эндээс нэгэн зүйлийг хүмүүс угт нь тултал ойлгоод авмаар байгаа юм. Юу вэ гэхээр, Гитлер тѳрѳлхийн фашист байгаагүй, фашизм Гитлерийг тѳрүүлээгүй, ардчиллыг нуга дарах гэсэн хуйвалдаан, тэрс үзэлтнүүдийн хэрүүл дундаас олигархиудаар дэмжүүлэн гарч ирсэн овсгоотой эр. Түүнд нацист болох үндэслэл байсан уу гэвэл мэдээж байсан, гагцхүү тэр нь боловсрол эзэмшиж амжаагүй, нийгмийн дунд байр суурь олж чадахгүй ядаж байгаадаа хорссон, улмаар ѳѳрийхѳѳ арчаагүй байдлын ѳшѳѳг хэнээс ч, ямар ч хамаагүй аргаар авах гэсэн галзуурсан тэмүүлэл байсан юм. Тэр, солиотой тэмүүлэл биелэгдэхэд Ваймарын Их гүрний тѳрийн сул дорой, нэр хүндгүй, консенсус хийх чадваргүй байдал ѳгѳѳш болж, сайхан боломжийг олгосон байдаг. Манайхаар бол Ганбаатар, Баттулга, Уянга, Энхбаяр…нарын л нэгэн адил боловсрол нимгэнтэй, үндсэрхэг үзэлтэй экстремист хандлагатай залуу, үндэсний замбараагүй байдлын дундаас эмх цэгц, эв нэгдлийг тогтоож, тусгаар тогтнолоо хамгаалах популист лоозонтойгоор урган гарч ирсэн НИЙГМИЙН УРГАМАЛ. Монгол улс сѳнѳж байна, ангал руу уналаа, ѳрѳнд баригдлаа, ард түмэн ядуурлаа, эдийн засгийн алан хядлагад ѳртлѳѳ, гаднын боолчлолд сѳгдлѳѳ, гарах газаргүй боллоо…элдвийн экстремист суртлууд нийгмийн сэтгэлгийг бохирдуулж байна. Хүндрэлтэй асуудал мэдээж байгаа, гэхдээ арайхийж суурий нь тавьсан ардчиллын үнээр шийдэх ёстой асуудал уу? Үгүй, энэ бол ТАРХИ УГААЛГА. Хатуу хүний лантуу гар хэрэгтэй болжээ гэсэн санааг хүмүүсийн тархинд суулган илбэдэж байна. Гитлер ийм суртал явуулахын тулд зориуд ѳѳрѳѳ илтгэх урлагийн дамжаанд орж суралцсан түүхийг эргээд нэг саначих хэрэгтэй. Жүүд гэдгээр Гитлер хэдэн сая иргэнээ тонилголоо, одоо манай медиад дэлгэрсэн ХУЖАА, ЭРЛИЙЗ, ХУРЛИЙЗ…хэмээн ард түмнийхээ нэгээхэн хэсгийг гадуурхан ялгаварлах болсон тархи угаалт, геноцит болон хувирах тохиол ирж болохыг үгүйсгэх арга байхгүй. Фашист фашистаар тѳрѳхгүй, экстремистүүд дотроос урган гардаг. Фашизм, неонацизм ямар ч улсад хэзээ ч үүсэх боломжтой болжээ гээд Путин хэлчихсэнийг бас ойшоочих ёстой байх.
Яах нь дээр вэ?
Мэргэжлийн үүднээс улс тѳрийн коньюнктур, цагийн байдлыг тандаж үзсэнээ үндэслэн 3 гарц байгааг санал болгоё. Эдгээрийг гагцхүү ерѳнхийлѳгч л хийж чадна, эрх нь гагцхүү түүнд л байгаа. Тэгээд ч, тэрээр шударга ёсны тѳлѳѳ, тѳрийн тѳлѳѳ, улс орны нийтлэг эрх ашгийн тѳлѳѳ үүрэг хүлээсэн хүн. Сошиал медиагаар л элдвээр доромжлуулах нь их болохоос жирийн ард түмний дунд нэр хүнд нь уначихаагүй, хэлсэн, санаачилсан, бүтээснээрээ рейтинг нь ѳндѳр яваа цорын ганц улс тѳрч. Сүүлийн үед харин түүн рүү давшлах нь багасаж, ядаж л УИХ-д оруулсан хуулийн тѳслүүдийх нь хувь заяаг эргэн харж, зарим нэгийг нь хэлэлцээд эхлэж байгаа нь нааштай хандлага. Би гагцхүү үзэл бодлоо л илэрхийлж байна, энүүхний тѳлѳѳ, бүдүүлэгчүүд, толеранцын үнэр ч байхгүй олгой толгойтууд над руу уулгалан дайрна гэдгийг мэдэж байгаа. Намайг дуртайгаараа хэлэхтүн, би тоохгүй! Гагцхүү, эцэг эхээс минь заяасан дархан цаазат анхны хувийн ѳмч ЦЭРЭНХҮҮ нэр лүү минь орж битгий доромжлоорой л гэдгийг чухалчлан гуйя! Гадаад зарим үгнүүдийн хувьд би хэлний мэргэжилтэн биш учраас мэдэмхийрэн хѳрвүүлэхийг хүсэхгүй, утга гуйвуулахаас эмээдгээ энд нуулгүй хэлье!
1.Импровизаци ( improvisation). Урлаг судлалаас нийгэм зүйд орж ирсэн индекстерм. Тусгайлсан бодлого барилгүйгээр, дотоод мэдрэмжээрээ хугацаа алдалгүй түргэн шийдэхийг ингэж хэлнэ. Импровизаци үр дүнд хүрэх цорын ганц нѳхцѳл бол сэтгэлгээний хурд. Европад, IMPROVISATION нэртэй шоу тэмцээн явагддаг. Жүжигчин хүнийг урьдчилан бэлдсэн сценаргүйгээр тайзан дээр гаргаад сэдэв ѳгч цаг тогтоон жүжиглүүлдэг. Гаргууд мэдрэмжтэй импровизатрууд байдаг юм билээ. Улс тѳрийн асуудлыг дилемма ( ацан шалаа) байдлаас гаргахад импровизаци сайн арга болох тал бий. ГАЛ УНТРААХ чадварыг ямар ч улс тѳрч гойд эзэмшсэн байх шаардлагатай л даа.
2. Консенсус ( consensus). Ваймарын БНУ-ын ерѳнхийлѳгч асан Гинденбург, консенсус хийж чадалгүй байсаар шантааж, шахалтанд орж, Үндсэн хуулийн үйлчлэл зогсож, тулгалтаар 1933 оны 1 сарын 30-нд Онцгой эрх мэдэл олгох тухай декрет гаргаснаар тѳрийн бүх ѳндѳр албан тушаалууд, хэмжээлшгүй эрх мэдэл нэг хүний гарт тѳвлѳрч очсон гашуун туршлага бий. Зарим судлаачдын бодлыг тандахад, консенсусыг Алтанхуягтай, Баттулгатай, Энхбаяртай биш гагцхүү З.Энхболдтой хийвэл ононо гэсэн санаа гаргасан нь зѳв байж мэднэ. Аюулгүйн Зѳвлѳлийн гишүүд гэдэг утгаар формал талаас нь харсан ч консенсус хүчин тѳгѳлдѳр үйлчлэхэд нѳлѳѳлѳх оновчтой санаа. Гавьяат Сосорбарам…эвлэрчих хэрэгтэй…гэсэн. Нийтлэг эрх ашиг нь МОНГОЛ УЛС гэж тэр хэлсэн, энэ бол жүжигчин хүний мэдрэмж, маш үнэтэй санаа. Жүжигчин Батзаяа…балиар намууд МОНГОЛ-ыг муухай болгож байна…гэсэн. Черчилль яагаад…тѳр удирдахад сэтгүүлч, зохиолчийг хол байлга, жүжигчныг дэргэдээ байлга…гээд хэлчихснийг эргэцүүлмээр. Сэтгүүлч хүн ертѳнцийг факт баримтны нүхээр харж ѳрѳѳсгѳл дүгнэлт хийдэг, зохиолч хүн уран сайхны халил дунд хѳвж явдаг, жүжигчин хүн явцын дунд асуудлыг ѳѳдрѳг үзлээр түргэн шийдэх агуу мэдрэмжтэй байдаг болохоор нь тэгсэн ч байж мэднэ. Спортын хүмүүсийн, тухайлвал бѳхийн тухайд дурссан ч үгүй. Тэднийг, ѳрсѳдѳгчѳѳ унагаах сэтгэхүйн мэдрэмжтэй байдаг болохоор нь тэгсэн ч байж болно. Ажил мэргэжлийн чиглэлээ хүмүүс мэдрэмжээрээ сонгодог, тэр нь насан туршдаа үйлчилж байдаг гэсэн Хоффман зэрэг мундаг сэтгэл судлаачдын дүгнэлтээс санаа авахад ийм байна. Консенсус бол цэвэр мэдрэмжийн үйлдэл.
3. Детерминаци ( determination). Эмнэл зүйн ухаанаас, цэргийн эрдмээр дамжин улс тѳрд орж ирсэн интекстерм ( түлхүүр утга). Буруу олонхийн эсрэг, зѳв цѳѳнхийн үзэл баримтлалд тулгуурлан ганцаарчилсан шийдвэр, зарлиг гаргахыг хэлнэ. Детерминацын эцгээр Шарль де Голль гэж францын ерѳнхийѳлѳгч асан тодорсон байдаг. Тэр, олонхийн шийдвэрийн эсрэг зогсож 2 ч удаа Францыг мѳхлийн ирмэг дээрээс татаж гаргасан түүхтэй ерѳнхийлѳгч. Дэлхийн колонийн системийн задралыг Алжир, Мороккогоор эхлүүлэн тавьсан нь түүний жинхэнэ детерминаци шийдвэр, түүхэн гавьяа байсан. Путин, соц. байсан улс орнуудын ѳрийг шийдэхдээ Думын эсрэг зогсож, 100 млрд давсан долларын ѳрийг тэглэх шийдвэр гаргасан нь детерминаци байсан. Ли Куан Ю, эх оронч гэх бүлэглэлийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарасан ч авлигалын эсрэг тууштай зогсож, Улсын ерѳнхий прокурор, унаган найзаа хүртэл баривчилж мүгдэнд хорьсон түүх бас детерминаци байсан. Олон жишээ дурдаж болно.
МОНГОЛЧУУДЫН ЯЗГУУР СОНИРХОЛ, НИЙТЛЭГ ЭРХ АШИГ БОЛ МОНГОЛ!
ТҮҮНИЙ ТѲЛѲѲ БАТТАЙ ЗОГСОХ НЬ ЕРѲНХИЙЛѲГЧИЙН ТАНГАРАГT ҮҮРЭГ!
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү