ДЭМБ-ын энэ оны эцэс гэхэд 2.2 тэрбум хүн шумуулаас хүнд халддаг зика вирусын халдвар авч магадгүй хэмээн мэдэгджээ. Зика вирус бүртгэгдсэн Латин Америкийн орнуудын ихэнх иргэн уг вирусын халдвараар өвчлөх гэнэ. Эрдэмтэд “Халдвар авсан иргэд эмчлэгдэх боломжтой. Харин халдвартай эхээс мэндэлсэн хүүхдийг эмчлэх ямар ч боломжгүй. Одоогоор эмч мэргэжилтнүүд зикаг зогсоох бэлдмэл гарган авахаар ажиллаж байна” гэж мэдэгджээ.
АНУ-ын Өвчнийг хянах урьдчилан сэргийлэх төвийн эрдэмтэд зика вирус ургийн хөгжлийн зогсоож, төрөлхийн гажигтай болгодгийг тогтоосон юм. Оксфордын их сургуулийн доктор Оливер Бради “Халдвар тээгч шумуулыг устгах, амьдрах боломжийг нь хааснаар зика вирус бүрэн зогсох болно” гэж“ВВС” агентлагт ярьжээ.
Халдвартай эхээс халдвар авсан 4800 орчим хүүхэд мэндэлсэн байна. “Латин Америкийн орнуудад 3.1 сая хүн зикагийн халдвар авсан байх магадлалтай” хэмээн Бразилийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Эх сурвалж:shuud.mn