Хөөрхөн охид эхээс заяасан энэ сайхан төрхөөрөө хоолоо олоод идчихнэ гэдгээ үргэлж мэддэг. Тэдэнд ихэвчлэн олон нийттэй харилцах ажил тохирдог байна. Урьдны цагт (магадгүй хэдэн жилийн өмнө ч юм уу) зөвхөн хөөрхөн царайгаар амжилт олно гэдэг бүтэшгүй зүйл мэт байсан боловч өнөөдөр харин хүний харцыг булаах гадаад төрх л хамгийн чухалд тооцогдож, түүгээрээ ч мөнгө олох аргуудыг илүү өргөн хүрээнд ашигладаг болжээ. Ингээд царайны зөв төрхтэй, гунхалзсан сайхан биетэй охидод тохирох дараах ажил мэргэжлүүдийг хамтдаа сонирхъё. Эдгээрт ч бас тодорхой хэмжээний ур чадвар шаардагдах нь зүйн хэрэг шүү дээ.
1 Клипэнд тоглох
Тухайн дууг олонд хүргэж, чанартай бүтээл болгох хамгийн чухал зүйл бол яалтчгүй дууны клип юм. Иймдээ ч хүний анхаарлыг шууд татахуйц үзэсгэлэнтэй, гуалиг биетэй охидыг сонгон, клипэнд тоглуулдаг байна. Гэхдээ зүгээр нэг хөөрхөн байгаад болчихно гэдэг бол эндүүрэл. Гадаад үзэмжин дээр нэмэгдээд мэдрэмж, эвсэл, авьяас ч бас шаардагдана.
2 Цэнгээний газрын үйлчлэгч
Үйлчүүлэгчдэд уух зүйлсийг нь аваачиж өгч, нүдийг нь баясгах үүрэгтэй тус ажлыг ямагт халуухан охид хийдэг юм. Гэхдээ тэднийг жаахан үрчлээ суугаад л, гуалиг бие нь эвдэрч эхэлмэгц л халж, шинэ охидын эрэлд гардаг тул тогтвортой ажил хэмээн эндүүрч болохгүй.
3 Телевизийн нэвтрүүлэгч
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй хүмүүс бүгд л зөв төрх, төгс бие галбиртай байдаг. Үүнээс гадна баргийн хүнээс дутахааргүй мэдлэг чадвар, мэдрэмж мэдээллийг тухайн хүнээс шаарддаг юм. Мөн судалгаанаас үзэхэд мэдлэг өндөртэй энгийн нэвтрүүлэгч болон сэтгүүлчээс царай төрх сайтай нэгэн нь илүү их амжилттай байдаг гэнэ. Энэ ч бидний нүдэнд ил байдаг зүйл шүү.
4 Онгоцны үйлчлэгч
Онгоцны үйлчлэгч шалгаруулж авахдаа хамгийн түрүүнд царайны зөв төрх, бие галбирыг хардаг байна. Мөн тэднээс хэлний өндөр түвшний мэдлэг, харилцааны соёл, нүүрний баясгалан сайтай байх зэрэг чадваруудыг шаарддаг. Эдгээр нь тухайн компанийн нэр хүнд, ашиг орлогод шууд нөлөөлж байдаг тул өдий хэмжээний өндөр шалгуур тавихаас ч өөр аргагүй. Охид болгон онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг ч үзэсгэлэнт охидын хувьд боломж арай илүү нээлттэй гэж хэлж болно. Хэн их хичээл зүтгэл гаргана, тэр хүн л бусдын өмнө алхаж мөрөөдлөө биелүүлдэг юм шүү охидоо.
5 Сурталчилгааны ажилтан
Бараа бүтээгдэхүүнийг сурталчилж олонд түгээхийн тулд тэд өөрсдийн царайлаг төрх, халуухан биеэ ашигладаг байна. Мэдээж царайлаг бүсгүйг тоолгүй өнгөрөх залуу гэж байхгүй тул тэд бусдыгаа бодвол илүү их ашиг олж, үр дүнтэй ажилладаг байх юм. Энэхүү ажлыг хийхийг хүсэгч халуухан бүсгүйчүүд ердөө л ярианы баялаг сайтай байхад хангалттай. Дээрээс нь нэмээд уянгалаг сонсголонтой хоолой, өхөөрдөм инээмсэглэлтэй байхад “эрээд олдохгүй эрдэнэ” л гэсэн үг.
6 Зөөгч, бартендер
Хэр хөөрхөн бүсгүйчүүд тухайн ресторан, шөнийн цэнгээний газарт ажиллаж байна, төдий чинээ тухайн газрын ашиг, орлого их байдаг. Үйлчлүүлэгчид зөвхөн тэднийг харж, нүдээ баясгах, зарим нь бүр өдөж, эргүүлэх зорилгоор тус ресторан, шөнийн цэнгээний газрыг сонгох нь элбэг байна шүү. Ийм учраас л үйлчилгээний газрууд хөөрхөн охидыг ажилд авах сонирхолтой байдаг байх нь.
7 Хамтлагийн дуучин
Хэрэв та үзэсгэлэнтэйн дээр халуухан биетэй нэгэн бол хамтлагийн дуучин болж, үзэгчдийг бишрүүлэх талаар бодоод үзээрэй. Авьяас, чадвар мэдээж чухал боловч, үзэсгэлэнт төрх чинь урлаг, шоу бизнесийн салбарт илүүтэй нөлөөлнө шүү. Хамтлагийн продюсерүүд сайн дуулдаг охидын сонгон авч нэгэн хамтлагийг бүрдүүлдэг боловч ганц, нэг авьяасгүй боловч хөөрхөн охидыг багтааж, хамтлагийн нүүр царай болгох нь ч байдаг аж.
8 Дасгалжуулагч багш
Сайхан биеэ гайхуулан, бусдад заавар зөвлөгөө өгөх нь төгс биетэй, үзэсгэлэнт бүсгүйчүүдэд тохирох ажлуудын нэг юм. Гуалиг биеийн нууц, өдөр тутмын дасгалаа бусадтай хуваалцан, амархан аргаар мөнгө олох таатай боломж үүнээс өөр бий гэж үү? Гэхдээ хүн бүрийн биеийн бүтэц өөр тул, тэдний онцлогт тааруулан дасгал заах хэрэгтэй болдог бөгөөд ийм тохиолдолд сайхан бүсгүй та толгойгоо бага зэрэг ажиллуулах хэрэг гарах нь байна шүү.
9 Олон нийтийн сүлжээний од
Амархан мэт хэрнээ зурган дээр хөөрхөн, халуухан гарна гэдэг бас л ажиллагаатай шүү дээ. Аль өнцгөөс, яаж, ямар байрлалаар авахуулах гээд л… Үзэсгэлэнт бүсгүйчүүд өөрийн инстаграм хуудаснаа төгс гэгдэхүйц зурагнуудаа байршуулснаар, олон шүтэн бишрэгчтэй болдог байна. Түүнчлэн энэ нь ажил олгогч нарын хараанд өртөж, өөрсдийн бараагаа таны сайхан царай, биеэр сурталчлуулахыг хүсч, гомдоохооргүй мөнгө төлдөг байна.
10 Жүжигчин, загвар өмсөгч
Та өөрийгөө хэний ч харааг булаахаар, түүнчлэн тодорхой хэмжээний авьяас мэдрэмжтэй сайхан бүсгүй гэж боддог бол загвар өмсөгч эсвэл жүжигчин болохоор оролдоод үзээрэй. Жүжигчин болоход мэдээж авьяас шаардагдах боловч жижгэвтэр хэрнээ “шигтгээ” дүр зэрэгт таны хөөрхөн царай хангалттай тохирч ч мэднэ шүү дээ. Харин гол дүрд тоглох талаар бол мэргэжлийн сургуулийг төгсөж, өөрийн чадвараа үнэлүүлсний дараа бодож үзсэн нь дээр болов уу. Загварын ертөнцөд үзэсгэлэнт төрх, сайхан бие хаатай бүсгүйчүүд амжилт олох нь элбэг. Гэхдээ үүгээр зогсохгүй нөр их хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилт шаардлагатай гэдгийг санаарай.