Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулгантай. Энэ удаагийн чуулганы үеэр ямар асуудал хэлэлцэх хэн юу гэж дуугарах нь тодорхойгүй байна. Нийтийн эрх ашиг ундны усыг хамгаалах дуу хоолой болж буй “Хатан Туулаа хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөн Туул голд аюул нүүрлэж буй тухай нэр бүхий 11 гишүүнд хандаж уриалга хүргүүлсэн билээ. Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж буй хайрга дайрганы лиценз, газар эзэмших, ашиглах эрхтэй аж ахуйн нэгжүүдийн хууль бус олборлох эрхийг цуцлаж өгнө үү гэсэн утга бүхий уриалгыг хүлээн авсан эх оронч тодотголтой дээрх нэр бүхий гишүүдийн хэн нь түрүүлж дуугархыг ард түмэн харж сууна.
Х.Баяр-Угтах