“Монгол тариалан” дэд хөтөлбөр батлагдлаа

50887Засгийн газрын ээлжит бус хуралдаан ХХАА-н сайд Р.Бурмаагийн саналын дагуу хуралдлаа. Хуралдаанаар тариаланчдын тулгамдсан асуудал буюу санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх, хаврын тариалалтыг дэмжих зорилго бүхий “Монгол тариалан” дэд хөтөлбөрийг баталлаа.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй, уринш боловсруулж бэлтгэсэн, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг туршлагатай тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж хамрагдах бөгөөд намрын ургац, газар эзэмших эрхээ барьцаалан зээл авах боломж бүрдэх юм.

Ингэснээр тариалан эрхлэгч, иргэн, аж нэгжүүд 50 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкнаас гадна “Монгол тариалан” Төрийн өмчит улсын үйлдвэрийн газраар дамжуулан олгохоор болжээ.

13046229_1139850802732239_556375741_n

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …